Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

19 мин өмнө

Прокурорын байгууллага 2026 оны 11 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 318 хүнд холбогдох 227 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Сүүлийн 14 хоногт буюу 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 9 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэж байна.

- Г.Г нь 2024 оны 5 дугаар сард дүүргийн нутаг дэвсгэрээс “мөс” болон “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Г.Г-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

- Ц.Ө нь 2026 оны 6 дугаар сарын сүүлээр ... дүүргийн нутаг дэвсгэрээс 0.4 грамм "шавар” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.Ө-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

- И.А нь 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ... дүүргийн нутаг дэвсгэрээс “дроп” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.И-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

- Ө.Ө нь 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ... дүүргийн нутаг дэвсгэрээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ... бодисын агууламжтай шингэнийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ө.Ө-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

- А.Ш нь 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ... дүүргийн нутаг дэвсгэрээс “спийд альфа” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.Ш-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 

- С.Б нь 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ... дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа "дроп" гэх болон ADB-Butanica гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс С.Б-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

- Б.Б нь 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ... дүүргийн нутаг дэвсгэрээс метамфетамин (methamphetamine)-ийн агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан үйлдлийг  прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Б-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

-  Л.Т нь 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ...дүүргийн нутаг дэвсгэрээс 0.0982 грамм цэвэр жинтэй “спийд” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Л.Т-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

- Х.М нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд “дроп” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, Э.Ө-д  худалдсан,  мөн “өвс” болон “дроп” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар,

Э.Ө нь “өвс” болон “дроп” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Х.М, Э.Ө нарыг  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Х.М-д 2 жилийн хугацаагаар хорих ял, Э.Ө-д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Холбоотой мэдээ

Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хойд Солонгос төрийн далбаагаа өөрчилжээ
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Баяндэлгэрийн хэргийг дахин хэлэлцэнэ
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
Өв соёл нэрээр хүүхдийн амиар тоглох хуулийн төслийг эсэргүүцэх шалтгаан
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга боллоо
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ
Зэсийн үнэ долоодугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буурчээ
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: ​Хаврын уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахыг дэмжихгүй
ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он