Сэтгэгдэл 0

Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “Миний өдөр, Миний эрх, Миний ирээдүй” уриан дор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.
Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд тус зөвлөлийн тэргүүн Н.Учрал үг хэлж, хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүн, цаашдын зорилтыг танилцууллаа.
Ирэх онд боловсролын салбарт 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байр барина. Хүүхдийн хоолны төсвийг 194.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн, зургаа, долоодугаар ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулна. Орон нутагт Кембрижийн хөтөлбөртэй, Ногоон, Google лаборатори, төрөлжсөн ахлах сургуулийн ажлууд эхэлнэ.
Нийслэл, орон нутагт хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, хүүхдийн ордон, зуслан, гэр бүл хөгжлийн төв зэрэг бүтээн байгуулалтыг барьж, өргөтгөн шинэчлэхээр тусгасан. Сургууль, цэцэрлэгт түшиглэсэн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих хүүхдийн 83.5 хувь нь хамрагдсаныг Ерөнхий сайд онцоллоо.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн “Хүүхдийн хөгжил, оролцооны дэд зөвлөл”-ийг Боловсролын сайд ахалж ажилладаг. Өнөөдрийн хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгин дарга Т.Ням-Очир тус дэд зөвлөлийн 2027 оны тэргүүлэх чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.