Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Баяндэлгэрийн хэргийг дахин хэлэлцэнэ

12 мин өмнө
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж байгаа юм.
 
Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч Л.Халиуны хамтаар албан тушаалаа урвуулж, компанийнхаа Эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө болох 2.2 тэрбум гаруй төгрөгийг “Чингис хаан банк”-нд байршуулж, тус арилжааны банкныханд давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас илүү үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан хэрэгт холбогдсон юм.
 
Эцсийн өмчлөгч нь “М-Си-Эс групп” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэмээн УБЕГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэгдсэн “Гашуун сухайт авто зам” компани нь дээрх чиглэлийн 239 км замыг барьж ашиглалтад оруулсан байдаг. “Гашуун сухайт авто зам” ХХК-д “Эрдэнэс Тавантолгой” ХК 40, “Энержи ресурс” ХХК-ийн мөн хэмжээний, “Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцааг нь эзэмшдэг аж.
 
Б.Баяндэлгэр нь Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх авто замыг хариуцдаг эл компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр томилогдож байсан нэгэн. Тэдэнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх энэ оны гуравдугаар сард хоёр дахь удаагаа хэлэлцээд шүүгдэгчдийг цагаатгасан юм.

Үүнийг нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу хянаад Б.Баяндэлгэр, Л.Халиун нарыг цагаатгахдаа анхан шатны шүүхэд шилжүүлсэн үйл баримтад үгүйсгэл няцаалт хийлгүй, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Холбоотой мэдээ

Баавгайн цацлага, амьд баригч төхөөрөмжийг 15 хамгаалалтын захиргаанд олгож эхэллээ
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана
Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Баяндэлгэрийн хэргийг дахин хэлэлцэнэ
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
Өв соёл нэрээр хүүхдийн амиар тоглох хуулийн төслийг эсэргүүцэх шалтгаан
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга боллоо
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ
Зэсийн үнэ долоодугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буурчээ
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: ​Хаврын уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахыг дэмжихгүй
ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилно
Баавгайн цацлага, амьд баригч төхөөрөмжийг 15 хамгаалалтын захиргаанд олгож эхэллээ
Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцлээ
Их гурвалын уулзалт тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он