Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна

19 мин өмнө
Улс орон даяар өрнөж буй “Хүүхдийн төлөө – Хүнсний аюулгүй байдалд ЗА гэж хэлье” нөлөөллийн аяны хүрээнд нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 2000 орчим сурагчийг сургалт, өдөрлөгт хамруулж, сургуулийн орчмын худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
 
Тодруулбал,  нэг сарын аяны хүрээнд өнгөрсөн сарын 11-ний өдөр нийслэлийн 33 дугаар сургуулийн 4-5 дугаар ангийн 600 орчим сурагчид хүнсний бүтээгдэхүүний шошго унших, сахарын агууламжийг таних, эрүүл хүнс сонгох, гараа зөв угаах чиглэлээр өдөрлөг зохион байгуулсан байна. Түүнчлэн Булган аймагт 410, Говь-Алтай аймагт 380, Хөвсгөл аймагт 274, Баян-Өлгий аймагт 130, Завхан аймагт 85, Архангай аймагт 79 сурагчийг тус тус сургалт, танин мэдэхүйн өдөрлөгт хамруулжээ. 
 
Нөлөөллийн ажлын зэрэгцээ ЕБС-ийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчид болон сургуулийн орчмын худалдаа, үйлчилгээний газруудад холбогдох удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд үргэлжилж байна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд:
Улаанбаатар хот: Сургуулийн хоол үйлдвэрлэлд мах, сүү, хүнсний ногоо нийлүүлдэг 9 аж ахуйн нэгжид хяналт тавьж ажилсан. Сонгинохайрхан дүүргийн “Цэвэр хөрсний шим” дундын хоршооны ногоо савлах үйлдвэрлэлээс зөрчил илэрч шалгагдаж байна. Мөн нийслэлийн 9 дүүрэгт сургуулийн орчимд худалдаа эрхэлдэг 31 аж ахуйн нэгж, 12 иргэн, бэлэн хоол үйлдвэрлэгч 10 обьектод шалгалт хийж, 17 заалт бүхий албан шаардлага өгч, чипс, цэлцэгнүүр, хөөсөн чихэр, лаазтай сүү зэрэг 33 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаад байна.
Говь-Алтай аймаг: Есөнбулаг болон Халиун сумын сургуулийн орчимд хүнсний худалдаа эрхэлдэг 12 объектод шалгалт хийж нийт 35 зөрчил илрүүлсний 54 хувийг газар дээр нь арилгуулжээ. Шошгын зөрчилтэй болон хугацаа дууссан 35 нэр төрлийн, 359 ширхэг (нийт 1,166,800 төгрөгийн) хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгуулах арга хэмжээ авсан байна. 
Дархан-Уул аймаг: Сургуулийн орчимд үйл ажиллагаа явуулж буй 13 объектод хяналт шалгалт хийж, чанар аюулгүй байдлыг үнэлүүлэхээр Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторид 10 дээжийг 51 үзүүлэлтээр шинжлүүлэхээр хүргүүлжээ. 
Увс аймаг: Өндөрхангай, Зүүнхангай, Завхан, Наранбулаг сумдын ЕБС-ийн орчмын 11 хүнсний дэлгүүр, 1 буфет болон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 10 гал тогоонд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байна. 
Хөвсгөл аймаг: Мөрөн сумын сургуулиудын орчмын худалдаа, хоол үйлдвэрлэлийн 8 обьектод холбогдох байгууллагуудтай хамтран шалгалт явуулж байна. 
Архангай аймаг: Хотонт сумын 3 газарт холбогдох удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ

Өв соёл нэрээр хүүхдийн амиар тоглох хуулийн төслийг эсэргүүцэх шалтгаан
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга боллоо
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
Өв соёл нэрээр хүүхдийн амиар тоглох хуулийн төслийг эсэргүүцэх шалтгаан
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга боллоо
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ
Зэсийн үнэ долоодугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буурчээ
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: ​Хаврын уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахыг дэмжихгүй
ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилно
Баавгайн цацлага, амьд баригч төхөөрөмжийг 15 хамгаалалтын захиргаанд олгож эхэллээ
Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг хэлэлцлээ
Их гурвалын уулзалт тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
ТАНИЛЦ: Хаврын хүйтэнд хүүхдээр хурдан морь унуулах хуулийн төсөл санаачилсан гишүүд
ЭМД-ын сангийн санхүүгийн удирдлыг сайжруулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он