Сэтгэгдэл 0

Уяачид өөрийн хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд бусдыг хүүхдэд шан харамж өгч, морио унуулдаг. Морь унаач хүүхнүүдийн дийлэнх нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхэд байдгийг Хүний эрхийн үндэсний комиссын судалгаагаар тогтоожээ.
Бага насны хүүхдээр хаврын уралдаанд морь унуулахгүй байх хамгийн том шалтгаан энэ. Гэтэл УИХ-ын гишүүн У.Отгонбаяр толгойлж, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Ц.Туваан, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Г.Уянгахишиг, Г.Хосбаяр, Д.Цогтбаатар, Л.Энхнасан нарын бага насны хүүхдээр хаврын уралдаанд морь унуулах хуулийн заалтыг сэргээхээр ажиллаж байна.
Жишээ нь, У.Отгонбаяр “Хөдөөд ажилгүй сууж байгаа эрчүүдийн аз жаргал мэдэрдэг ганц зүйл нь адуу, хурдан морь болчихоод байна. Өвөл хавар аймгууд морин уралдааны нууцаар зохион байгуулдаг. Үүнийн хуулиар зохицуулах ёстой. Хавар хурдан морины уралдаан хийлгэхгүй байгаа учраас жуулчдын тоо буурсан. Монгол уяачид унаач хүүхдүүдээ дагуулаад Өвөрмонгол руу гарч байна” хэмээн хуулийн төслөө зөвтгөсөн. Хууль санаачлагчдын зүгээс иймэрхүү ядарсан тайлбар өгч байгаа ч хөдөөд ажлын байр бүрдүүлж, хүний эрхийг хамгаалах нь тэдний үүрэг юм аа.
Харин хуулийн хаврын морин хориглох шийдвэрийг гурван шатны шүүхээс гаргасан. Иргэний нийгмийн байгууллагуудын нэхэмжлэлээр гурван шатны шүүхээр хэлэлцсэн 2017 оны хаврын “Дүнжингарав” болон бүсийн бусад уралдааныг товлосон Засгийн газрын тогтоолын холбогдох заалт хууль бус байсныг тогтоосон. Учир нь сүүлийн долоон жилийн хугацаанд 2500 гаруй хүүхэд мориноос унаж, мянга гаруй нь эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг Хүний эрхийн үндэсний комисс судалж, анхааруулж ирсэн. Олон улсын байгууллагууд ч монголчууд хүүхдийн амь нас, эрүүл мэндээр наадаж байгааг ноцтой шүүмжилж ирсэн. Тухайлбал, НҮБ-аас У.Отгонбаяр нарын хуулийн төсөлтэй холбогдуулан “Хүүхэд морь унаж уралдах нь томоохон эрсдэл дагуулж байдгийг анхаарч, тэднийг аливаа аюул, эрсдэлээс ямагт хамгаалах ёстой гэсэн байр сууриа бататгаж байна” хэмээн мэдэгдэл гаргасан юм.
НҮБ өмнө нь 2019 болон 2021 онд 18-аас доош насны хүүхдээр хурдан морь унуулахын эсрэг мэдэгдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал ирүүлж байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.