Сэтгэгдэл 0
У.Хүрэлсүхээр 2019 оны ҮАБЗ-ийн гишүүд бууж дууссан тул Х.Баттулга, Г.Занданшатар нартайгаа шалгуулах нь

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр “Бодь группын төмөр замтай холбоотой нүүрсний оффтейк гэрээг хийсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүх гишүүд шалгуул. Бусад нэр ус нь дурдагдаад байгаа хүмүүс үнэн мөнөө тогтоолгох ёстой. Би энд хэн нэгнийг өмөөрч хамгаалахгүй” гэж мэдэгдлээ. Эргэн сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн нүүрс урьдчилан борлуулах 2 оффтек гэрээний нийт дүн 9 их наяд төгрөгөөр яригдаж байгаа. Эдгээр гэрээг улсын нууцаар халхавчилсан албан тушаалтнууд нь тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар юм.
Энэ талаар “Бодь” группын эзэн Д.Баясгалан 2022 оны 12 дугаар сарын 19-нд мэдээлэл хийх үеэрээ “Энэ төслийг, төмөр замыг нууцад авч, яаралтай барих шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар шийдсэн асуудал. Нууцад авах шийдвэр гаргасан хүмүүсээс асуусан нь дээр байх. Нууцад авах том шалтгаан бол шууд гэрээ байгуулах л байсан юм билээ” гэж хэлсэн удаатай.
Уг гэрээг нууцад авсан улстөрчид 2019 оноос хойш ҮАБЗ-д ажилласаар ирсэн. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцрох болсноо зарласнаар ийнхүү тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд тус зөвлөлөөс гарч дуусаж байна. Тиймээс ч олон жил нэг талаар улстөрчдийн ярианы сэдэв, нөгөө талаас хаалттай асуудал байсаар ирсэн Төмөр зам барих асуудалтай холбоотойгоор нууцад хамааруулан оффтейк гэрээ байгуулсан асуудлын учиг одоо тайлагдах боломжтой болж буй юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.