Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ

17 мин өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэртэй холбоотой асуудлаар Япон Улсын талтай ээлжит цахим уулзалт хийлээ.

Уулзалтад Япон Улсын Гадаад хэргийн яам, Байгаль орчны яам, Элчин сайдын яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, ажлын хэсгийн төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд ажлын хэсгээс Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний тайланг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд одоогоор цагдаа, шүүхийн байгууллагын хяналт, шалгалтын шатанд байгаа талаар мэдээлэв. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах боломж хязгаарлагдмал байгааг онцоллоо.

Шинжээчдийн баг түймрийн нөлөөлөл, хохирлыг ойн сан, газар ашиглалт, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, усан орчин, агаарын чанар зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр ангилан тооцож, шаардлагатай дээж, сорьц авч лабораторийн шинжилгээ болон нарийвчилсан судалгаа хийсэн талаар танилцуулав.

Хохирлын үнэлгээг эцэслэн баталгаажуулж, албажуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээх, байгалийн жамаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэх, нөхөн сэргээлтийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх нь нэн чухал болохыг талууд дурдлаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг байгаль орчны хохирлыг тогтоохоос гадна экосистемийн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн сэргэн ургалтыг дэмжих бодит арга хэмжээг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Ялангуяа түймэрт өртсөн бүс нутгийн зэрлэг амьтдын идэш тэжээл, бэлчээрийн нөхцөлийг сэргээх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудалд яамны зүгээс онцгой анхаарч байгааг онцлов.

Эхний ээлжид түймэрт өртсөн бүс нутгийн зэрлэг амьтдын популяци, тархац нутаг, амьдрах орчин, идэш тэжээлийн нөөцөд гарсан өөрчлөлтийг тодорхойлох мониторинг, судалгааг ойрын хугацаанд зохион байгуулах шаардлагатай.

Иймээс БОУАӨЯ-ны зүгээс судалгааны үр дүнд үндэслэн амьтдын амьдрах орчныг сэргээх, өвөлжилтийн нөхцөлийг сайжруулах, экосистемийн богино, дунд урт хугацааны нөхөн сэргээлтийн арга хэмжээг төлөвлөх ажлыг эхлүүлээд байна.

Холбоотой мэдээ

У.Хүрэлсүхээр 2019 оны ҮАБЗ-ийн гишүүд бууж дууссан тул Х.Баттулга, Г.Занданшатар нартайгаа шалгуулах нь
Литр тутам нь 1000 төгрөгөөр өссөн энгийн АИ-92 бензиний үнийг 150 төгрөгөөр бууруулна
Малчин, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

У.Хүрэлсүхээр 2019 оны ҮАБЗ-ийн гишүүд бууж дууссан тул Х.Баттулга, Г.Занданшатар нартайгаа шалгуулах нь
Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ
Жүжигчин Ко Гён Пё согтуугаар жолоо барьсан хэрэгт холбогдсоны улмаас телевизийн сувгууд түүнийг нэвтрүүлгээс хасжээ
Литр тутам нь 1000 төгрөгөөр өссөн энгийн АИ-92 бензиний үнийг 150 төгрөгөөр бууруулна
Малчин, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна
Иргэд, жолооч нарын анхааралд
Зураач Флойд Норман хүндэт Оскарын шагнал хүртжээ
Монгол Улс бичил биетний тэсвэржилтийн эсрэг дэлхийн аянд нэгдлээ
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахтай холбоотой маргаан үүсгэлээ
650 грамм жинтэй төрсөн бяцхан охин гурван нас хүрчээ
Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна
Өнөөдөр Улаанбаатарт 8 хэм хүйтэн
Өмгөөлөгчид нь Криста Пайкийг цусны хорт хадвартай учир цаазаар авах ажиллагааны үеэр эрсдэл учирч болзошгүй анхааруулж байжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он