Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

Хандивын дроныг төсвийн хөрөнгөөр авсан гэж мөнгө завшсан даргын ялыг хэвээр нь үлдээв

11 мин өмнө
 
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Отгонцэцэгт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх түүний гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцлээ.

Тэрбээр эл ажлыг эрхэлж байхдаа албан хэрэгцээнд дрон авна хэмээн 2024 оны арванхоёрдугаар сард “Хөрөнгө гаргах тухай” гэсэн тушаал гаргаж, “Өлзий сувдан гоёл трейд” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж. Улмаар тус компанийн ХААН банкны данс руу зургаан сая төгрөг шилжүүлсэн гэнэ. Гэвч худалдан авах ажиллагаа явуулалгүйгээр өмнө нь “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-т Канадын “Мерит” (Merit)” төслөөс хандиваар үнэ төлбөргүй олгосон дроныг “Өлзий сувдан гоёл трейд” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авсан хэмээн эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлжээ.

Ингээд тус компани руу шилжүүлсэн зургаан сая төгрөгөө охиныхоо дансаар болон бэлнээр тухайн аж ахуйн нэгжийнхнээс авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт буруутгагдсан байна. Л.Отгонцэцэгт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жил зургаан сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял шийтгэжээ.
 
Давж заалдах шатны шүүх түүний гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх хамгийн хөнгөн ял оноосон” гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.

Холбоотой мэдээ

Алба хаагчид 4 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хандивын дроныг төсвийн хөрөнгөөр авсан гэж мөнгө завшсан даргын ялыг хэвээр нь үлдээв
Аравдугаар сард гадаадын 3,646 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Сассексийн гэр бүл Их Британи руу буцаж нүүсэн ч хааны гэр бүлийн гишүүдтэй уулзаагүй
Хүүхдийн диабетийн шинэ тохиолдол нэмэгдэж байна
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Завханы Улиастай сумын Хот тохижилт, үйлчилгээний албаны дарга бээлий зэргээс мөнгө завшжээ
Алба хаагчид 4 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Гурван талт уулзалтаас хамгийн их ашиг хүртэх нь Путин гэжээ
Олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах заалтаар маргаан үүсгэлээ
Гэмт хэрэг үйлдсэн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар маргаан үүсгэлээ
Судалгаа: Унтлагын өрөөг аль болох харанхуй байлгах нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он