Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны 32 дугаар тогтоолыг баталлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “...Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо,Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн тус бүр 1 гишүүн орон тооны, бусад дөрвөн гишүүн нь орон тооны бус байна …” гэж заасан байдаг.
Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүртгэж эхэллээ.Бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17.30 цаг хүртэл явуулах тул нэр дэвших хүсэлтээ холбогдохмаягтын дагуубөглөж, дараах баримт бичгийн хамт УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд ирүүлнэ үү.
Нэр дэвших тухай хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет;
2.Эрх бүхий байгууллагаас нэр дэвшүүлсэн албан бичиг, шийдвэр;
3.Иргэний үнэмлэхийн хуулбар;
4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
5.Боловсролын зэргийн дипломын хуулбар;
6.Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
7.Энэхүү загварт заасан баримт бичиг;
8.Холбогдох бусад баримт.
Энэ талаарх мэдээллийг 51-262727 дугаарын утсаар тодруулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, 14201, Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 329 тоот гэсэн шуудангийн хаягаар болонuyanga.s@parliament.mnцахим шуудангаар холбогдох боломжтойгэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.