Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

1 цаг 9 минут
16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-гийн амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өчигдөр хаалттай хянан хэлэлцэж, шийдвэрээ танилцууллаа.
 
Ингэхдээ Ц.Дагвадоржийн залилах гэмт хэргийг хөнгөрүүлж, энэ үйлдэлд оноосон ялыг хоёр жил болгож багасгасан ч бүх насаар нь хорих тогтоолыг хэвээр үлдээв. Мөн Э.Ган-Эрдэнийг цагаатгасан тогтоолыг хэвээр нь баталлаа.
 
Харин Э.Номин-Эрдэнийг бусдын амь биед аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй буюу прокуророос Эрүүгийн хуулийн 15.1 зүйлд зааснаар зүйлчилсэн гэмт хэргийг шийдвэрлэлгүй цагаатгасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй хэмээн хүчингүй болгов.

Бас Ц.Дагвадоржийн 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт Х.Энхсайхан хамжигчаар хамтран оролцсон үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх буруу шийдвэрлэсэн гэж дүгнэн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгосон юм. Түүгээр ч зогсохгүй тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Ингэснээр Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.
 
Сануулбал, хохирогч Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Анхан шатны шүүхээс Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, тэднийг прокуророос буруутгасан үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг заавал ял шийтгэл оноох ёстой гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн билээ.

Олны анхааралд өртсөн энэ хэргийн гол буруутан Ц.Дагвадорж нь 2024 оны зургаадугаар сард насанд хүрээгүй Ч.Ш-г хөнөөн цогцсыг нь чемоданд хийсэн, үүнээсээ өмнө 32 настай Т.З гэх бүсгүйн амийг бүрэлгэж, ханын шүүгээнд нуусан. Мөн Т.З-гийн амийг хохироосны дараа эд зүйлийг нь устгаж гэмтээсэн, фэйсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан. 16 насанд хүрээгүй Т.М-тэй бэлгийн харьцаанд орсон нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон юм.
Шүүхээс Ц.Дагвадоржийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, хоёр хүнийг хөнөөсөн, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийлгэхийн тулд хүч хэрэглэхээр заналхийлсэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон, бусдын эд хөрөнгийг устгаж багагүй хэмжээний хохирол учруулсан, кибер орчинд халдаж мэдээллийг нь ашиглах боломжгүй болгосон гэм буруутайд тооцсон. Улмаар хорих, зорчих эрх хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, хаалттай дэглэмд бүх насаар нь хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүний учруулсан хохиролд 486 сая гаруй төгрөг Ц.Дагвадоржоос гаргуулж, 256 саяыг нь Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяад, 205.7 саяыг Т.З-ын хууль ёсны төлөөлөгч Т.Золзаяад болон эд хөрөнгөө залилуулсан, устгуулсан хүмүүст тодорхой хэмжээний мөнгө олгуулахаар болсон юм.
 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн тавдугаар сард дээрх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээсэн бол Улсын дээд шүүхийн шүүгч нар дугаар шилжих мөчид зөвлөлдөж дуусаагүй, шийдвэрээ гаргаагүй байлаа. Шүүх бүрэлдэхүүн (2026.10.30-ны 12.00 цаг) шийдвэрээ гаргаж танилцууллаа.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна
Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ
INTELLINEWS: Төв Ази ашигт малтмалын баялгаа стратегийн нөлөө болгон хувиргаж байна
“Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийн Концессын гэрээнд заасан авто зам ашигласны төлбөр хураамжийн асуудлаар хуралдлаа
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын үлдэгдэл санхүүжилтийг ирэх долоо хоногт шийдвэрлэнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он