
Сүүлийн үед Европын зарим оронд жагсаал цуглаанаас эмх замбараагүй байдалд шилжиж, үймээн дэгдсэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэг хүргэж байна.
Австрийн нийслэл Вена болон бусад томоохон хотод 2026 оны 10 дугаар сарын 31-нд Halloween баярын үеэр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд олон нийтийн сүлжээнд хийсэн ажиглалтад үндэслэн энэ үеэр эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүйг тус улсын холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Европын зарим орнуудад болсон үйл явдлаас харахад жагсаал цуглаанаас тооцоолоогүй өрнөл, эрсдэл гарч болзошгүй тул Австри улсад оршин сууж, амьдарч буй монгол иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж, зорилго, сэдэл, зохион байгуулалтыг нь мэдэхгүй аливаа жагсаал цуглаан, олныг хамарсан арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа ЭСЯ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.