Сэтгэгдэл 0
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв

Өчигдөр Оюутолгойн гүний уурхайд осол гарсан даруйд Онцгой байдлын газарт албан ёсны дуудлага мэдээлэл ирүүлээгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Онцгой байдлын газраас мэдээлэл шаардсаны дагуу олон нийтэд хандсан мэдэгдлээ хүргүүлсэн. Тодруулбал, “Оюутолгой” ХХК тусдаа онцгой байдлын багаараа бие даан хариу арга хэмжээ авсан гэдэг мэдээлэл өгсөн байна.
Мөн өчигдөр Онцгой байдлын газрын мэдээллийн санд Оюутолгой ордын орчимд газар хөдлөлтийн мэдээлэл бүртгэгдээгүй. Тэсэлгээний алдааны улмаас гүний уурхайд чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй чичирхийлэл үүссэн байх магадлалтайг албаны хүн тайлбарлалаа.
Оюутолгойн гүний уурхайд 15 хүн гэмтсэн осол 2026.10.29-нд буюу 18.00 цагийн үед гарсан. Компанийн зүгээс ослыг “Чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдлээ. Чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртэл авсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийгдэж байна” хэмээн тайлбарласан юм.
Одоогоор Оюутолгойн гүний уурхайн нэг ээлжид 1000 уурхайчин 300 гаруй техник хэрэгсэлтэй олборлолт хийж байгаа. Нийт 3000 уурхайчин өдөр бүр дээрх байдлаар өндөр эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг. Тэдний олонх нь Монгол Улсын иргэд. Гэтэл “Оюутолгой” ХХК улсын стратегийн ордыг тусгай гэрээгээр ашигладаг нэрийдлээр осол гэмтлийн талаарх мэдээллийг Монголын онцгой байдал хариуцсан албанд мэдэгддэггүй байдал энэ удаад ч давтагдав. Түүнчлэн бэртсэн ажилчдын биеийн байдлын асуудал өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.