Сэтгэгдэл 0

"Нэр бүхий байгууллагын ажилтан 457 сая гаруй төгрөг хувьдаа завшсан" гэх гомдол, мэдээлэл энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тухайлбал иргэн “Г” нь 2023 оноос хойш байгууллагынхаа 457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн үйл ажиллагаандаа тогтмол хяналт тавьж, орлого, зарлагын гүйлгээг давхар баталгаажуулах, ажилтнуудын санхүүгийн эрх, үүргийг тодорхой зааглах замаар байгууллагын хөрөнгө завших гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.