
2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлаар хичээллэж байна.
Боловсролын сайдын 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан.
Энэхүү өөрчлөлтийг багш, эцэг эхчүүдийн санал, сурагчдын суралцах онцлог, эрүүл мэнд, гэр бүлийн амьдралын хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулсныг Боловсролын сайд Л.Энх-Амгалан онцолж байна.
Өмнө нь нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсныг өөрчилж, сурагчдын хичээллэх болон амрах хугацааг тэнцвэржүүлжээ.
Нийслэлийн сурагчид 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, үргэлжлүүлэн гурван долоо хоног амарна.
Цагаан сарын долоо хоногт бие даалтын долоо хоногийг зохион байгуулна. Сурагчид үндэсний өв уламжлал, ёс заншлаа судлах бөгөөд бие даалтын үйл ажиллагааг хэт ачаалал үүсгэхгүйгээр зохион байгуулна.
Орон нутгийн онцлогийг харгалзжээ. Хичээлийн жилийн хоёр удаагийн бие даалтын долоо хоногийг Цагаан сарын баяр, нийслэлийн өвлийн амралт, орон нутгийн мал төллөх үетэй уялдуулсан байна.
Зуны амралт эрт буюу бага ангийн сурагчид 5 дугаар сарын хичээл дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчид 6 дугаар сарын хоёр дахь долоо хоногоос амарна.
Зуны амралтыг эрт эхлүүлснээр багш нар ээлжийн амралтаа зуны хугацаанд бүрэн эдэлж, 8 дугаар сарын дунд үеэс хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ чанартай хангах боломж бүрдсэн гэж үзэж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.