Сэтгэгдэл 0

Монополын эсрэг газраас шатахууны нийлүүлэлт, нөөц, түгээлтийн нөхцөл байдал болон хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй асуудлаар хяналт шалгалт явуулж байна.
Энэ хүрээнд дараах зөрчил тогтоогдлоо. Үүнд:
1. “Газ ойл нефт” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Шадивлан-10 шатахуун түгээх станцад 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн иргэний гомдол, мэдээллийн дагуу шалгалт зохион байгуулсан бөгөөд шалгалтаар тус станц шатахууны нөөцтэй байсан ч олгоогүй байдал тогтоогдсон.
2. “Петровис” ХХК-ийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах шатахуун түгээх станцад холбогдох хуулийн байгууллагатай хамтарсан шалгалтын явцад шатахууны эрэлт нэмэгдсэн үед нэр бүхий түгээгч хэрэглэгчдэд ялгавартай нөхцөлөөр үйлчилж, тодорхой этгээдэд давуу байдал олгосон, шатахуун түгээхтэй холбогдуулан хууль бус шан харамж авсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Тус газар нь хяналт шалгалтаар хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч, шалгалтын үр дүн болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар олон нийтэд эргэн мэдээлнэ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.