Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Засгийн газар УИХ-д шинээр 11 их наяд төгрөгийн өр тавих санал оруулжээ

57 мин өмнө
Өртэй хүн өөдөлдөггүйн жамаар гадаадын зээл, тусламжаар амь зуудаг улсад бусдын хараат байдлаас гарна гэж байхгүй. Гэтэл Монгол Улсын Засгийн газар жилээс жилд өрөө бууруулахын оронд зузаатгах бодлого баримталж ирэв. Засгийн газрын нийт өр сүүлийн 5 жилд 8.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэдэг тоо мэдээлэл бий. Улмаар 2026 оны төгсгөлд 45.6 их наяд төгрөгт хүрэхээр байгааг Үндэсний аудитын газраас анхааруулсан байна.

Тэгвэл 2027 оны төсөвт өрөө үлэмж нэмэгдүүлдэг энэ байдал давтагдах нь ойлгомжтой болоод байна. Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар ирэх онд төсвийн зарлагыг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн “шоу”-тай уялдуулж буй. Жишээ нь, асар их өр үүсгэсэн “Оюутолгой” төслөөс 3 их наяд төгрөгийг ногдол ашиг нэрээр авч, сайд нарынхаа багцад үрэн таран хийхээр хуваан өгсөн. Дээр нь ирэх 2027 онд нэмж 11 их наяд төгрөгийн дотоод, гадаадын бонд, өрийн баталгаа, шууд зээл гаргаж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны санхүүжилт босгох гэж байна. Ийнхүү Монгол Улсын нэрийг барьцаалсны үндсэн дээр Засгийн газрын нийт өр 56.6 их наяд төгрөгт хүрэх тооцоог Үндэсний аудитын газраас гарсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын нийт өр Монгол Улсын нийт эдийн засгийн 50 хувьтай тэнцэх хэмжээнд хүрнэ гэсэн үг. 

Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд тусгаснаар:   
  • Монгол Улсын 2027 оны төсвийн тооцооллын дагуу мега төслүүдээс бусад гадаад зээлийн ашиглалт 1.4 их наяд төгрөг,
  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаа 2 их наяд төгрөг хүртэлх,
  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаа 1 тэрбум ам.доллар хүртэлх,
  • Орон нутгийн үнэт цаас нэмж гаргах хэмжээ 600 тэрбум төгрөг,
  • “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл” болон “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-д 2.5 их наяд төгрөг,  
  • Эрчим хүчний салбарт нэн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхэд 1.1 тэрбум ам.доллар хүртэлх өрийн баталгаа,
  • Нийслэл Улаанбаатар хотоос 2024 онд Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг санхүүжүүлэх зорилгоор олон улсын зах зээлд гаргасан үнэт цаасыг дахин санхүүжүүлэлтэд 500 сая ам.доллар хүртэлх өрийн баталгаа гаргахаар тооцсон байна.

Холбоотой мэдээ

Хүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгааллаа
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Засгийн газар УИХ-д шинээр 11 их наяд төгрөгийн өр тавих санал оруулжээ
Ханхүү Харри, Меган Маркл нар хааны гэр бүлийн гаргасан шийдвэрийг хэзээ ч зөвшөөрч байгаагүй
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Жан Бийгл-г хүлээн авч уулзлаа
“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ эхэллээ
Шатахууны нөөц, нийлүүлэлт болон түгээлтийн хяналтыг эрчимжүүлж байна
"Justice for Altantuya Shaariibuu" баримтат кино бүтээжээ
Судалгаа: Есөн цаг унтах нь эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг
БЕГ-ын дарга Х.Тамир, Хөвсгөлийн ИТХ-ын дарга асан Г.Мөнгөнхуяг нарыг шалгаж байна
ЦЕГ: Баталгаагүй линк, холбоосоор нэвтрэхгүй, хувийн болон банкны мэдээллээ оруулахгүй байхыг зөвлөж байна
Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 54.6 хувиар өсжээ
УИХдахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо
Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгааллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он