Сэтгэгдэл 0
Судалгаа: Z үеийнхэн 70 хувь нь өөрийн гэсэн тусдаа ажлын байртай байхыг илүүд үздэг

Z үе дэлхийн ажиллах хүчний томоохон хүч болох замдаа явж байна. Бизнесийн ертөнцөд хөл тавьж, ажил амьдралаа эхлүүлэх нь хэзээд амаргүй байсаар ирсэн ч өмнөх үеийнхэнд урт хугацааны танилцах сургалт, ойрын зөвлөн туслагч (ментор), оффис доторх чөлөөт харилцаа зэрэг давуу талууд байв. Харин Z үеийнхэн лифтэнд тааралдах санамсаргүй яриа, долоо хоног бүрийн албан бус уулзалт зэрэг түшиг тулгуургүйгээр, ихэнх зүйлийг бие даан сурч мэдэх шаардлагатай болж байна.
18-24 насны "Z "үеийнхний олонх нь сургууль, анхны ажил эсвэл зүгээр л орчин нөхцөлөө өөрчлөх зорилгоор шилжин суурьшиж байна. Тэдний гуравны хоёр орчим нь илүү сайн боломж, бодит ертөнцийн холбоо тогтоохоорр нүүхэд бэлэн байна. Сүүлийн таван жилийн хугацаанд компаниуд болон залуу ажилтнууд хотын хөл хөдөлгөөнөөс ангид, шинэ боломжуудыг эрэлхийлэн өөр газруудыг сонирхох болжээ.
“Deloitte”-ийн 2025 оны судалгаагаар Z үеийнхний 67 хувь нь өөрт тохирсон ажлын байрны төлөө өөр газар руу нүүж ажиллахад бэлэн байна. Түүнчлэн тэдний бараг 70 хувь нь өөрийн гэсэн тусдаа ажлын байртай байхыг илүүд үздэг бол ердөө 8 хувь нь дундын эсвэл нээлттэй төлөвлөлттэй оффист ажиллахыг илүүд үзэж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.