Сэтгэгдэл 0
ГЕГ: 2026 оны эхний 9 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улс 2026 оны эхний 9 сарын байдлаар дэлхийн улс орнуудтай 25,923.6 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ.
Үүнээс 16,198.6 сая ам.долларын бараа, түүхий эдийг экспортолж, 9,725.0 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортолсон байна. Улмаар экспортын дүн импортын дүнгээс 6473.6 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад
· Экспорт 51.3 хувиар өсөж, 16.1 тэрбум ам.долларт;
· Импорт 14.0 хувиар өсөж, 9.7 тэрбум ам.долларт;
· Гадаад худалдааны нийт бараа эргэлт 34.7 хувиар өсөж, 25.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.