Сэтгэгдэл 0

-Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын амлалтууд биелэх боломжгүй-
Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөлөөс Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн төсөлд дүгнэлт хийжээ. Шинжээчдийн зүгээс юун түрүүнд нэг удаагийн орлогоор байнгын зардлыг тэлсэн, ганц жил хэрэгжих тусгай хуулиар төсвийн дүрмийг тойрсон, мөчлөг дагасан хийсвэрлэл гэдгийг анхааруулсан байна.
Ирэх оны төсөв тусгай шаардлагуудыг цаасан дээр хангасан боловч эрсдэлийг даах нөөц орон зай үлдээгээгүй. Төсвийн зарлага 2026 оны тодотголоос 9.6 их наяд, 2026 оны тавдугаар сарын 29-нд батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлээс 7.1 их наяд төгрөгөөр илүү байна. Тэлэлтийн гол эх үүсвэр нь уул уурхайн компаниудаас авах 6.71 их наяд төгрөгийн нэг удаагийн ногдол ашгаар олно гэдэг ирээдүйн төсөөлөлтэй. Үүгээр төсвийн үүгээр урсгал зардлыг 28.9 хувиар өсгөж, хуулийн хязгаар 30 хувьд тулгажээ. Зарлага нэрлэсэн ДНБ-ээс 2 дахин хурдан өсөж, инфляц 12.5 хувьд хүрч, өрхийн бодит орлого 4.9 хувиар буурсан өнөө үед хэт тэлсэн төсөв эрэлтийг нэмэгдүүлж, инфляцыг улам хөөрөгдөх эрсдэлтэй хэмээн анхааруулсан байна.
Тухайлбал, Оюутолгойн ногдол ашиг төлөвлөсөн хэмжээнд орохгүй бол алдагдал ДНБ-ий 3.7 хувь орчимд хүрч, 6.4 их наяд төгрөгийн өрийн баталгааг бүрэн ашиглавал Засгийн газрын өр ДНБ-ий 54–55 хувьд хүрэхээр тооцооллыг хөндлөнгийн шинжээчид хийлээ. Уг нь уул уурхайн экспорт, орлого өндөр байгаа мөчлөгийн харьцангуй таатай үед нөөц хуримтлуулж, өрөө бууруулах ёстой байтал төсвийг дүрмийн хязгаар хүртэл тэлжээ. Түүнчлэн 2026 оны төсвийн тодотгол батлагдаагүй байхад 2027 оны төсвийн тооцоог түүний тоон үзүүлэлтэд суурилан хийсэн нь ирэх жил маш том эрсдэл дагуулж магадгүйг шинжээчид анхааруулж байна.
Энэ буруу тооцооллын дүнд ганц жил хэрэгжих тусгай хуулиар төсвийн төлөвлөлтийн дөрвөн суурь зарчмыг үндсээр үгүй хийх гэж байгаа. Тухайлбал,
Энэ буруу тооцооллын дүнд ганц жил хэрэгжих тусгай хуулиар төсвийн төлөвлөлтийн дөрвөн суурь зарчмыг үндсээр үгүй хийх гэж байгаа. Тухайлбал,
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлага,
- Төрийн хэмнэлтийн тухай хууль,
- Жилийн төсвийн зарчим,
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн заалтуудыг түдгэлзүүлж, зөрчих боломж олгоно.
Иймд энэ төсөв эдийн засгийг тогтворжуулахын оронд эрсдэл болон төсвийн дарамтыг ирэх он жилүүд рүү шилжүүлсэн Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын амлалтуудын эсрэг чиглэсэн төсөв болсон гэдэг дүгнэлт хийжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.