Сэтгэгдэл 0
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хүрээнд тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байна.
Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар болон удирдлагын баг хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийж буй судлаачидтай уулзаж, хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтад үнэлгээний багийн судлаач Г.Мөнхцэцэг, Э.Эрдэнэбаатар нар оролцов.
Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийхдээ ЭМД-ын засаглал, харьяаллын тогтолцоо, ЭМД-ын сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, гадаадын иргэн болон харьяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх зохицуулалт, бусад хууль тогтоомж, журам болон боловсруулагдаж буй эрх зүйн баримт бичигтэй нийцэж байгаа эсэх гэсэн дөрвөн үндсэн асуудлыг голлон авч үзэж байна.
Мөн ЭМД-ын тогтолцооны гол оролцогч болох даатгуулагч-иргэн, эрүүл мэндийн байгууллагын санал, байр суурийг судалгаагаар авч, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, цаашид боловсронгуй болгох шаардлагатай зохицуулалтыг тодорхойлж байна. Судалгаанд 500 гаруй эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эмийн сан болон 500 гаруй даатгуулагч-иргэн хамрагджээ.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны олон улсын жишиг, бусад улсын туршлагыг судалж, Монгол Улсын нөхцөлд нутагшуулан хэрэгжүүлэх боломжтой зохицуулалтыг харьцуулан судалж байна.
Уулзалтын үеэр хуулийн хэрэгжилтийн үнэлгээний явц, судалгааны үр дүн болон цаашид анхаарах асуудлын талаар талууд санал солилцов.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.