Сэтгэгдэл 0
АНУ ОХУ-д бүртгэгдсэн байж болзошгүй тахлыг анхааралтай ажиглаж буйгаа мэдэгджээ

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, уушгины тахлаар халдварласан байж болзошгүй лабораторийн 28 настай ажилтан нас барсны дараа Оросын Сибирийн бүс нутагт 200 орчим хүнийг эмнэлгийн хяналтад оруулжээ. Оросын эрх баригчид түүний нас барсан шалтгааныг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа ч тус улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах албанаас ням гарагт “Эрхүү хот дахь тахлын эсрэг хүрээлэнгийн судлаач бүсгүй шалтгаан нь тодорхойгүй уушгины үрэвслийн улмаас нас барсан” хэмээн мэдээлсэн байна. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бүс нутгийн удирдлагаас авсан мэдээллээр, уг явдлын улмаас эрүүл мэндийн байгууллагынхан талийгаачтай хавьталд орсон 200 орчим хүнийг урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн хяналтад авчээ.
Монгол Улсын хилтэй ойролцоо орших Шелехов хотын захирагч Максим Модин баасан гарагт талийгаач эмчлүүлж байсан эмнэлгийг хөл хорионы улмаас хаасан гэдгийг мөн мэдээлсэн байна. ДЭМБ ОХУ-д бүртгэгдсэн уг сэжигтэй тохиолдлын талаарх тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна. АНУ-ын Төрийн департамент тус нөхцөл байдлыг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) болон бусад байгууллагуудтай хамтран анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ. Кремль тайлбар авах хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна. 2022-2023 онд Цагаан ордны Ковид-19-ийн эсрэг хариу арга хэмжээг зохицуулагчаар ажиллаж байсан доктор Ашиш Жа Москвагаас "илүү дэлгэрэнгүй" мэдээлэл, ил тод байдал шаардлагатай байгааг онцолжээ. Тэрбээр “Хэрэв энэ нь уушгины тахлын тохиолдол байж, өөр хүн нас бараагүй тохиолдолд асуудал үүгээр дуусна” гэж NBC News-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Уушгины хэлбэрийн тахал нь булчирхайн тахал үүсгэдэгтэй ижил нянгаар үүсгэгддэг бөгөөд ихэвчлэн найтаах, ханиалгах үед ялгардаг амьсгалын замын дуслаар дамжин хүнээс хүнд халдварладаг. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, нас баралтаас сэргийлэхийн тулд өвчтөнийг хүчтэй үйлчилгээтэй антибиотик ашиглан яаралтай эмчлэх шаардлагатай байдаг аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр, 2019-2025 оны хооронд 10 улсад тахал халдварласан байж болзошгүй бөгөөд 3800 гаруй тохиолдлын талаар тус байгууллагад мэдээлжээ. Эдгээр улсуудын зургаад нь халдвар батлагдсан бөгөөд ихэнх тохиолдол Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Мадагаскарт бүртгэгдэж, нийт 423 хүн нас барсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.