Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүллээ

1 цаг 9 минут

Прокурорын байгууллага 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,000 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,267 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 762 хэрэг шинээр нээж, 378 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 158, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 84, Өмчлөх эрхийн эсрэг 83, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлигын эсрэг 11, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Эдийн засгийн гэмт хэрэг 2, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг болон Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл:

Авлигын хэргийн талаар:

- Ш.А нь нийтийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах байцаагчаар ажиллаж байхдаа “Ж...” ХХК нь Ерөө сумын нутаг дэвсгэрт 268 га ашиглалтын талбайн хилийг хэтрүүлж хөрс хуулалт явуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг зөрчлийн хэргээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний хариуд тус компаний хувьцаа эзэмшигч В.Ж, компаний хууль ёсны төлөөлөгч Р.Г нараас 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, В.Ж, Р.Г нарыг хуулийн этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй гэсэн ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (хахууль өгөх)-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Л.Н нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргаар ажиллаж байхдаа орлогч Т.С, тамгын газрын дарга Д.Э, нягтлан бодогч Ц.А нартай бүлэглэн 2016 онд хортон мэрэгч устгах 15 сая төгрөгийн санхүүжилтээс 11 сая төгрөгийг нь зориулалтын бусаар зарцуулсан, тариалан эрхлэлтийг дэмжих эргэлтийн сангийн журмыг зөрчиж, өөртөө 3.2 сая төгрөгийн давуу байдал бий болгосон, 2021 онд тариалан эрхлэлтийн үйл ажиллагаа явуулдаггүй, хэрэгжүүлэх төсөлд материал ирүүлээгүй хүний нэр дээр 40 сая төгрөг олгуулсныг өөртөө авч эдийн засгийн давуу байдал бий болгосон, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, үнийн санал, ур чадварын мэдээлэл зэргийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ), 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах) 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

- Т.Д нь Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа төрсөн дүү Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨУТҮГ-ын Метро төслийн менежерээр ажиллаж байсан Т.М, үеэл дүү “А...” ХХК-ийн захиарал Н.Б, нэгжийн төслийн менежер А.Е нартай бүлэглэн 2024-2025 онуудад эрх мэдэл, албан тушаалын байдлын урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон.

Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон нийт 2.6 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалж ашиглан, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт (мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийн талаар:

- Б.Т нь 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр орчмоос MDMB-4en-PINACA-H агууламжтай “дроп" гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, гэртээ, цүнхэндээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Л.М нь 2025 оны 8 дугаар сарын сүүлээр орон нутгаас өвс гэх хэрэглээний нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис (ургамал)-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2.2 кг жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн гэртээ болон биедээ хадгалсан, мөн О.О нь өөрийн биедээ “шавар” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэдэд шилжүүллээ.

- Д.М, Г.М нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Турк Улсаас 2026 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нэр бүхий иргэнээс хууль бусаар илгээсэн "мөс" гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хүлээн авч, худалдаалах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Г нь 2026 оны 2-4 дүгээр сард “мөс” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан, энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.М нь Бүгд Найрамдах Турк Улсаас 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “мөс” гэх хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олон улсын агаарын замаар улсын хилээр нэвтрүүлж, улмаар Г.Ц-тэй бүлэглэн 2026 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээр тээвэрлэн, тодорхой байршилд хуваан байршуулж, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ

Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно
Анхны аукционы “Булган нар” төслийн хэрэгжилт 22 хувьд хүрлээ
Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүллээ
ОХУ дизель түлш экспортлохыг хориглосон хоригоо сунгав
ФРАНЦАД 500 ГАРУЙ АХЛАХ СУРГУУЛИЙГ ТҮР ХААВ
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Япон эмэгтэйн үхэлд америк цэргийг буруутгажээ
Крис Адамсын захидал Оюутолгойн лицензийн наймаа хилийн цаана хэдийнэ эхэлсэн гэдгийг харуулав
Тайванд ижил хүйстнүүдийг баривчлав
БНСУ-аас алтан эдлэл нийлүүлнэ хэмээн иргэдээс 6 их наяд төгрөг залилсан гэр бүлийг шалгаж эхэллээ
Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг дулаанд холболоо
Саятан сүрэг: Өнөөдрийн байдлаар манай 200 орчим ямаанд годрон өвчний шинж тэмдэг илрээгүй байна
ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
ТАНИЛЦ: НИТХ дахь АН-ын төлөөлөгчдийг цалинжуулдаг төрийн өмчит компаниуд
2025-2026 оны хичээлийн жилд боловсролын байгууллагад 56.8 мянган үндсэн багш ажиллаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он