ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат ХБНГУ-ын Бавари мужийн Ландсхут хотын Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Бавари мужийн прокурорын байгууллагын цахим хэрэг бүрдүүлэлт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын талаар санал солилцож, цаашид кибер гэмт хэрэг болон захиргааны мэргэшсэн албан хаагчийн сургалт зохион байгуулах чиглэлүүдээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Ландсхут хотын Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн орлогч Др. Штефан Приллер болон Бавари муж улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудын мэдээллийн технологийн төвийн захирал Др.Инго Киндлер нар “Прокурорын байгууллагад цахим хавтаст хэрэг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнд зохион байгуулах юм.
Тус сургалтад Улсын ерөнхий прокурорын газар болон Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл, мөн цахим, IT технологи хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.