Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

"Steel Authority of India" Монгол Улсаас коксжих нүүрсийг анх удаа агаарын тээврээр экспортложээ

1 цаг 3 минут
Энэтхэг улс Австралиас нүүрсни хамааралтай байдлаа бууруулахыг зорьж буй энэ үед "Steel Authority of India" (SAIL) компани Монгол Улсыг нийлүүлэгчийн шинэ эх үүсвэр байж чадах эсэхийг шалгах зорилгоор Монгол Улсаас коксжих нүүрсийг анх удаа агаарын тээврээр экспортложээ.

Төрийн өмчийн оролцоотой тус ган үйлдвэрлэгч компани энэ сарын эхээр нэг тонн нүүрсний дээжийг агаарын тээврээр авчирсан бөгөөд уг нүүрс нь ган үйлдвэрлэлийн шаардлагад нийцэж буй эсэхийг үнэлэх ажээ.  Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг болох SAIL энэхүү туршилтыг өнгөрсөн жил төлөвлөсөн бөгөөд энэ тухай мэдээллийг “Reuters” агентлаг анх мэдээлж байв. Хятадын дараа орох дэлхийн хоёр дахь том түүхий ган үйлдвэрлэгч Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 95 орчим хувийг импортолдог бөгөөд үүний тал хувийг Австрали улс нийлүүлдэг байна. Коксжих нүүрс нь ган үйлдвэрлэлийн зардлын бараг 40 хувийг эзэлдэг. Энэхүү туршилт нь голчлон нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилготой боловч Монголоос Энэтхэг рүү нүүрс тээвэрлэх асуудал томоохон сорилт хэвээр байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
ЛОГИСТИКИЙН СААД БЭРХШЭЭЛ
Монгол Улс Орос, Хятад хоёрын дунд далайд гарцгүй байрлалтай бөгөөд Шинэ Дели, Бээжин хоёрын харилцаа хурцадмал байгаагаас шалтгаалан Энэтхэг улс Оросоор дамжих илүү урт замыг сонгохоос өөр аргагүй байна. Энэтхэгийн эрх баригчид Хятадтай холбоотой стратегийн асуудлаас шалтгаалан Оросоор дамжих маршрутыг илүүд үзэж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан. Хятадын мэргэжилтнүүдэд зориулсан визний журмыг хялбарчлах, шууд нислэгээ сэргээх зэргээр харилцаагаа сайжруулах алхмуудыг саяхан хийсэн хэдий ч 2020 онд Гималайн бүс дэх маргаантай хилийн дагуу болсон, хүний ​​амь эрсэдсэн мөргөлдөөнөөс хойш Энэтхэг, Хятадын харилцаа хурцадмал хэвээр байна.

SAIL компани нь нүүрсний чанар тохирох эсэх, тээвэрлэлтийн зардал болон боломжит байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр Монголоос урт хугацаанд нийлүүлэлт авах эсэхээ шийдвэрлэнэ гэж эх сурвалжууд мэдээллээ. Металлургийн нүүрсний шинжээчийн хэлснээр, Оросоор дамжуулан нүүрс тээвэрлэх нь чанарын хувьд илүү сайн хэдий ч өрсөлдөгч нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад өртгийг нь мэдэгдэхүйц өсгөх ажээ.  Энэтхэг, Монгол Улсууд өнгөрсөн жил Энэтхэгийн компаниудыг коксжих нүүрс, зэсээр хангах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон. Дотоодын нүүрсний олборлолт нь ган үйлдвэрлэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2026/27 онд өмнөх жилийн 64 сая тонноос 3-5 хувиар өсөх төлөвтэй байна гэж "BigMint" түүхий эдийн зах зээлийн зөвлөх компани мэдээлэв. Орос, Мозамбик, АНУ-аас авах импорт нэмэгдэх хэдий ч Австрали улс Энэтхэгийн хамгийн том нийлүүлэгч хэвээр үлдэх төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна. Энэтхэг улс гангийн үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаатай холбоотойгоор коксжих нүүрсний хэрэгцээ эрс нэмэгдэх бөгөөд үүний дийлэнх хэсгийг импортлох шаардлагатай болох нь дэлхийн нийлүүлэлтэд дарамт учруулах юм. Коксжих нүүрсний өртөг нэмэгдэж, дотоодын эрэлт сэргэсний улмаас Энэтхэгийн ган үйлдвэрлэгчид сүүлийн долоо хоногуудад үнээ нэмэгдүүлсэн тухай "Reuters" агентлаг энэ сарын эхээр мэдээлсэн.

Холбоотой мэдээ

Улсын гарьд М.Бадарчийн барилдах эрх 2027.07.12-ны өдөр сэргэнэ
Криста Пайкт үхэлд хүргэх пентобарбиталын хоёр тунг тарьсан ч амьд үлджээ
“Уур амьсгалын ногоон сангийн Зүүн болон Өмнөд Азийн орнуудтай хийх бүс нутгийн яриа хэлэлцээр” арга хэмжээ боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улсын гарьд М.Бадарчийн барилдах эрх 2027.07.12-ны өдөр сэргэнэ
Криста Пайкт үхэлд хүргэх пентобарбиталын хоёр тунг тарьсан ч амьд үлджээ
“Уур амьсгалын ногоон сангийн Зүүн болон Өмнөд Азийн орнуудтай хийх бүс нутгийн яриа хэлэлцээр” арга хэмжээ боллоо
2026 он гарснаас хойш байгаль орчны салбарт 2,800 нь урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ
Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ
“Шар торгон өргөмжлөл” боловсролын хөтөлбөр хэрэгжиж байна
10 аймагт дулааны станц байгуулах төслөөс мөнгө идсэн Н.Тавинбэх нарын шүүх хурал болж байна
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
"Steel Authority of India" Монгол Улсаас коксжих нүүрсийг анх удаа агаарын тээврээр экспортложээ
НҮБ өсөн нэмэгдэж буй гэмт хэргүүдэд илүүтэй анхаарахыг онцоллоо
Хаан III Чарльз таалал төгсөхөд ханхүү Харрид юу тохиолдох вэ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт гадаад улсаас албадан авчирсан 2 этгээдээс тухайн зардлыг гаргуулахаар шийдвэрлүүлжээ
Үндэсний музейн захирал асан Б.Сарантуяагийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасжээ
Монгол Улсад 841.506 жуулчин ирээд байна
Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он