
2026 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсад нийт 841,506 жуулчин хүлээн авчээ.
9 дүгээр сард дангаараа 107,233 жуулчин Монгол Улсад аялсан нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт болж байна.
Жуулчдын тоог өмнөх жилүүдийн 9 дүгээр сарын 30-ны байдлаар харьцуулбал:
• 2023 оны 9 дүгээр сарын 30-н хүртэл 468,175
• 2024 оны 9 дүгээр сарын 30-н хүртэл 574,688
• 2025 оны 9 дүгээр сарын 30-н хүртэл 602,987
• 2026 оны 9 дүгээр сарын 30-н хүртэл 841,506
Ингэснээр 2026 оны эхний 9 сарын жуулчдын тоо 2025 оны мөн үеэс 238,519-өөр буюу 39.6%-иар өссөн байна.
Улсаар нь авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид тэргүүлж, Япон, АНУ, Казахстан удаалж байна.
Мөн 2026 оны 8 дугаар сар жуулчдын урсгал хамгийн өндөр байсан сар болсон бөгөөд 9 дүгээр сарын үзүүлэлт ч өмнөх оны мөн үеэс өсөлттэй байна.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.