Сэтгэгдэл 0

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар эрх хасах шийтгэлийн хугацаа нь дуусаагүй болон эрх нь түр түдгэлзүүлсэн үндэсний бөхийн тамирчдын жагсаалтыг олон нийтэд мэдээлжээ.
Жагсаалтад нийт 29 үндэсний бөхийн тамирчин багтсанаас 22 тамирчин эрх хасах шийтгэлтэй, 7 тамирчны эрх түр түдгэлзүүлсэн байна. Тамирчдын овог, нэр, зөрчлийн төрөл, эрх хассан хугацаа, шинжилгээ авсан өдөр, эрх сэргэх огноо болон шийдвэр гаргасан байгууллага, холбогдох тайлбарыг жагсаалтад тусгажээ.

Эрх түр түдгэлзүүлсэн тамирчдын хувьд үр дүнгийн удирдлагын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд түр түдгэлзүүлсэн статус нь допингийн эсрэг дүрмийн зөрчлийг эцэслэн тогтоож, эрх хасах шийтгэл оногдуулсан гэсэн утгыг илэрхийлэхгүй болно.Тус жагсаалтын тэргүүнд 2023 оны улсын баяр наадмаар түрүүлсэн ч сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь илэрсэн улсын гарьд М.Бадарчийн барилдах эрх 2027 оны долоодугаар сарын 12-нд сэргэх талаар дурдсан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.