Сэтгэгдэл 0

“Эх хэлний өдөр”-т зориулан Богд Хааны Ордон Музейгээс цуврал олон сонирхолтой арга хэмжээ, боловсролын хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид, Орхон аймгийн “Бүжихүй өв” клубын авьяаслаг бүжигчид хамтран “Шар торгон өргөмжлөл” музейн боловсролын тусгай хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.
Хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд залуус үндэснийхээ түүх, соёлын биет бус өвтэй танилцаж, эх хэл, түүх соёлоороо бахархах нэгэн оюунлаг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.