Сэтгэгдэл 0
Криста Пайкт үхэлд хүргэх пентобарбиталын хоёр тунг тарьсан ч амьд үлджээ

АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн хагва гарагт Теннесси муж улсад сүүлийн 200 жилийн хугацаанд анх удаа эмэгтэй хүнийг цаазаар авах ажиллагааг явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан билээ. Ингэснээр 30 жилийн өмнө буюу 18 настай байхдаа сургуулийнхаа нэгэн сурагчийг хөнөөсөн хэргээр ял сонссон Криста Пайкийг хортой тарилга хийх замаар цаазлах боломж бүрдсэн юм. Хэдийгээр лхагва гарагийн орой Криста Пайкийг дамнуурга дээр хүлж, үхэлд хүргэх ёстой пентобарбитал бодисын хоёр тунг тарьсан ч Пайк амьд хэвээр байжээ.
Тэрбээр чангаар хурхирч байх зуур цаазаар авах ажиллагааг ажиглахаар сонгогдсон сэтгүүлчид юу болж буйг гайхан бие бие рүүгээ харцгааж байсан аж. Пайкийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд тэрбээр амийг нь аврах эмнэлгийн тусламж авч байна гэж түүний өмгөөлөгчдийн баг пүрэв гарагийн үдээс хойш мэдэгджээ. Өмгөөлөгч Рэнди Спайви түүнийг "Америкийн түүхэнд цаазаар авах ял оногдуулсан хүмүүсээс хэний ч амсаж байгаагүй хүнд шийтгэлийг туулсан" гэж үзэн, мужийн захирагчаас түүний ялыг хөнгөрүүлэхийг уриалжээ.
Бага насандаа амссан сэтгэлийн шарх, бэлгийн хүчирхийллийн талаарх баримтыг үндэслэн ял хөнгөрүүлэх эсвэл өршөөл үзүүлэх тухай Пайкийн (50 настай) хүсэлтийг муж улсын захирагч Билл Ли даваа гарагт хэрэгсэхгүй болгосон. Консерватив үзэл баримтлалтай шүүгчдийн олонхын (6-ын эсрэг 3 санал) шийдвэрээр Дээд шүүх цаазаар авах ажиллагааг түр хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгосон. Уг хойшлуулах шийдвэрийг АНУ-ын Давж заалдах шатны 6-р тойргийн шүүхийн гурван шүүгчээс бүрдсэн бүрэлдэхүүн Пайкийг цаазлахаас ердөө нэг цагийн өмнө гаргаад байсан юм. Давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн 2-ын эсрэг 1 саналаар "богино хугацааны хойшлуулалт" хийх шийдвэр гаргасан бөгөөд энэ нь Пайкийн ял оноох үед түүнийг бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухай нотлох баримтыг хангалттай авч үзээгүй гэх гомдлыг хэлэлцэх цаг олгох зорилготой байв.
Гэвч Теннесси мужийн Ерөнхий прокурорын газар АНУ-ын Дээд шүүхэд хандаж, уг хойшлуулах шийдвэрийг хүчингүй болгохыг нэн даруй хүссэн байна. Дээд шүүх прокурорын талд шийдвэр гаргаад байв. Пайк 1995 оны нэгдүгээр сард 18 настай байхдаа 17 настай найз залуу болон өөр нэг хамсаатны хамтаар Ноксвилл дэх "Job Corps" мэргэжлийн сургалтын төвийн ангийн сурагч, 19 настай Коллин Слеммерийг ойн төгөл рүү дагуулж очоод, тэндээ түүнийг тамлан зовоож, амийг нь хөнөөсөн байдаг. Пайк, Шипп нар хоёулаа нэгдүгээр зэрэглэлийн хүн амины хэрэгт буруутай гэж тооцогдсон. Пайкт цаазаар авах ял оноосон бол Шиппэд хугацаанаас өмнө суллагдах боломжтой бүх насаар хорих ял оноожээ. Хэрэг үйлдэгдэх үед 18 настай байсан, нөгөө хоёрынхоо үйлдлийг хянаж, харуулд зогсох үүрэг гүйцэтгэсэн хамтран яллагдагч Шадолла Петерсон нь прокурортой хамтарч ажилласны дүнд тэнсэн харгалзах ял авсан байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.