Сэтгэгдэл 0
Б.Батхишиг: Шөнийн марафонтой өдрийн түрээсээ нийслэлээс нэхэмжлэх нь ёс зүйд нийцнэ

Өнгөрсөн бямба гарагт нийслэлээс “Улаанбаатар шөнийн марафон”-ыг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, 0 зогсолт болсон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд буй.
Энэ талаар Lumino хамтлагийн гишүүн Бажи өөрийн цахим хуудастаа “Яг үнэндээ марафон болсонд , хүн гүйсэнд хэн ч уурлаагүй. Тэр марафоноо яагаад яг ийм цагаар хийж байгаа юм бэ? Энийгээ орой шөнө хийсэн бол гэдэгт л бүгд уурласан, бухимдсан.
Энэ талаар Lumino хамтлагийн гишүүн Бажи өөрийн цахим хуудастаа “Яг үнэндээ марафон болсонд , хүн гүйсэнд хэн ч уурлаагүй. Тэр марафоноо яагаад яг ийм цагаар хийж байгаа юм бэ? Энийгээ орой шөнө хийсэн бол гэдэгт л бүгд уурласан, бухимдсан.
Үгүй байх. Ингээд хорлоод байдаг нь ямар учиртай юм бол гэдэгт л бүгд уурлаж байгаа. Дараа нь буцаагаад дэмждэг зүйл байдаг уу? NO ирж дарамтална , татвараа төл энийгээ төл л гэнэ тэгээд л болоо. Тэгээд мань мэт нь нэг ажил хийе гээд очвол ийм хэмжээнд бүр нийслэл дэмжээд ажиллах болов уу. Тэгсэн 8 дугаар сарын 31-нд л байгуулсан нэг компани ашиг хүртсэн байх юм. Шударга зүйл байхгүй болчихсон болохоор л хүмүүс уурлаж байна. Нийт хэдэн аж ахуй нэгжүүдэд гай болсон бол. Одоо бүгдээрээ гомдлоо гаргаад тэр өдрийнхөө түрээсээ нэхэмжлэх нь уул нь ёс зүйд нийцнэ" гэжээ.Гэртээ харьж чадахгүй 4 цаг хотоороо түгжирснийг бүр мартъя гэж бодъё. Хүмүүс тэр тооцоолол гаргасан л байна лээ. Энгийнээр бодоход тэдэн тэрбумын орлогоо аж ахуйн нэгжүүд алдлаа гээд амралтын өдрөөр орлого олох байсан зөндөө аж ахуй нэгжүүд байгаа. Тэгээд ийм зүйл хийж орлогыг нь хаачхаад нийслэл тэр нэг өдрийн түрээсийг нь төлөх үү?
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.