Сэтгэгдэл 0

Айчи-Нагояа ХХ Азийн наадмын тэмцээн үргэлжилж байгаа. Өнөөдөр буюу есдүгээр сарын 28-нд манай 3 тамирчин хүрэл медалийн төлөө тулалдах болно.
Эмэгтэй 51кг жинд Үндэсний шигшээ баг, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ О.Есүгэн БНХАУ-ын тамирчин Ву Юу-тэй үдээс өмнөх тоглолтуудын 11:00 цагаас эхний хос тулааныг хийх болно.
Эмэгтэй 60кг жинд Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ М.Намуун Узбекистан улсын тамирчин Турдибекова Ситора-тай 16:15 цагаас оройн тоглолтуудын 2 дахь хос тулааныг хийх болно.
Эрэгтэй 55кг жинд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Х.Билгүүнсайхан Тайланд улсын тамирчин Бохунтод Канпи-тэй 17:30 цагаас оройн тоглолтуудын 7 дахь хос байх болно.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.