Сэтгэгдэл 0
МАОЭНХ БОЛОН БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ МУНТУСА ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ)-ны Гүйцэтгэх захирал Р.Ганхуяг, БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК (MONGTUSA LLC)-ийн Гүйцэтгэх захирал Ким Ан Гүг (Kim Ahn Kook) нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус гэрээ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын эдийн засаг, үйлдвэрлэл, технологи болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцан мэдлэг, туршлага солилцох боломжийг олгох юм.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, БНСУ-ын зах зээл, бизнесийн орчин, дэвшилтэт технологи болон үйлдвэрлэлийн туршлагаас суралцах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцлоо.
ТАЛУУД ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА:

- МАОЭНХ-ны гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг БНСУ-д зохион байгуулагдах үзэсгэлэн, яармаг, семинар, форум, сургалт, дадлага болон үйлдвэрлэлийн танилцах аялалд оролцох боломжийг бүрдүүлэх
- Монгол Улсад олон улсын сургалт, семинар, бизнесийн арга хэмжээ хамтран зохион байгуулах
- Монгол, БНСУ-ын аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцан холбож, бизнесийн түншлэл бий болгоход дэмжлэг үзүүлэх
- Хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн мэдлэг, туршлага, технологийн солилцоог дэмжих
- Хамтарсан төсөл, бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын аж ахуйн нэгжүүдийн олон улсын бизнесийн орчинд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, БНСУ-ын зах зээл болон бизнесийн түншүүдтэй холбогдох, шинэ технологи, үйлдвэрлэлийн туршлагаас суралцах нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо.
Мөн хоёр байгууллагын хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол, БНСУ-ын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай бизнесийн түншлэл, шинэ боломжийг бий болгоход хувь нэмэр оруулах юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.