Сэтгэгдэл 0

“Монголын төмөр зам” ТӨХК орон нутгийн иргэдийг төмөр замын мэргэжлээр сурган бэлтгэх, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор Өмнөговь аймагт зохион байгуулсан “Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөгөө амжилттай өндөрлүүллээ.
Өдөрлөгийг Өмнөговь аймгийн таван суманд үе шаттай зохион байгуулж, нийт 280 иргэнд төмөр замын салбарын ажлын байр, мэргэжлийн онцлог, сургалт болон ажилд орох боломжийн талаар мэдээлэл хүргэлээ.
Өдөрлөгийн хүрээнд төмөр замын ачаа вагон хүлээлцэгч, өртөөний жижүүр, галт тэрэгний найруулагч, замчин, вагон үзэгч-засварчин зэрэг мэргэжлийн ажлын байруудыг танилцуулж, сонирхсон иргэдээс ажлын анкет хүлээн авсан юм. Одоогийн байдлаар 80 орчим иргэн ажлын анкет бөглөж, сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлээд байна.
Ажлын байр сонирхсон иргэдийн анкетын бүртгэл 2026 оны 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.