Сэтгэгдэл 0
Хийморийн домог | Барууны хөгжүүлэгчид монгол адууны соёлоор тоглоом бүтээжээ
Хийморийн домог. Энэ бол хэн нэгэн найруулагчийн хийх гэж байгаа киноны нэр биш. Энэ бол “Фантастик”-ийн хийх гэж байгаа төслийн нэр биш. Энэ бол манай хэдэн IP сувгийн кино нэртэй контент биш. Энэ бол барууны тоглоом хөгжүүлэгчдийн зохион бүтээсэн “Талын салхин: Хийморийн домог /Windstorm: The Legend of Khiimori/ нэртэй тогтлоом. Хүссэн хүн бүр бодит, нээлттэй орчинд тоглож болох энэхүү тоглоомыг АНУ-д төвтэй “Mindscape”, Германд төвтэй “Aesir Interactive” компанийн хамтран хөгжүүлжээ.
Тоглоомын зохиол нь 13-р зууны Монгол оронд өрнөнө. Гол дүрийн баатар нь морио сургаж, хэрхэн аж төрж, амьдралаа залгуулж, хот айл бүтээн, цаашлаад нүүдэлчдийн баатар болох вэ гэдэг дээр гол агуулга төвлөрчээ. Адууг гаршуулах, өсгөх, айл хотлоороо аж төрөх, цаг уурын эрс тэс нөхцлөөс хэрхэн амьд үлдэх, талын бусад нүүдэлчидтэй хэрхэн эв түнжингээ олох вэ зэрэг олон даалгавар, шалгууртай. Зөвхөн аж төрж амьдраад зогсохгүй нөөц баялгаа удирдах, мал адгуулахад нэвчрэх, тэр бүү хэл өртөө улаа хийх зэрэг олон адал сонин үйл явдал энэ тоглоомонд өрнөнө.
Тоглоом хөгжүүлсэн “Aesir Interactive” компанийн тоглоомын газрын захирал Вольфганг Эммер хэлэхдээ “Манай баг монгол адууг адгуулах, эзэн морь хоёрын уялдаа холбоог таниулж, адууны соёл түгээхийн тулд шаргуу ажилласан. Чамгүй их хугацааг ч зарцууллаа. Тоглогчдод морь уях эрдэм, унах соёлыг таниулахаар тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Тоглоомыг зөвхөн тоглоод өнгөрөх бус тоглосон хэн нэгэн өөрийн түүхээ өөрөө зохиох, шинэ газар орон нэмэх зэрэг хүсэлтийг хөгжүүлэгчдэд өгч болох юм байна. Ингэснээр тоглогчид нь хөгжүүлэгчтэйгээ хамт шинэ түүх бүтээнэ гэсэн үг юм. Энэхүү тоглоом тун удахгүй Steam болон бүх төрлийн тоглоомын төхөөрөмжид нэвтэрнэ гэж хөгжүүлэгчдийн зүгээс мэдээллээ.

Эх сурвалж: GamesBeat
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.