Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Хөдөө аж ахуй

Д.Довчинсүрэн: Мах, махан бүтээгдэхүүний экспорт хэвийн, нээлттэй явагдаж байна

2025/04/03
 Махны экспортын нөхцөл байдлын талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэнгээс тодрууллаа. 


-Энэ он гарсаар улсын хэмжээнд махны экспортын нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Цар тахлын нөхцөл байдлын улмаас буураад байсан махны экспорт сүүлийн хэдэн жилд эрчимжиж байгаа. Монгол Улс 2023 онд хамгийн их буюу 80.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан. Үүнийг түүхий ястай маханд шилжүүлэн тооцвол, 120  мянган тонн байсан. Тэгвэл 2024 онд 71.1 мянган тонн, 2025 он гарсаар 9 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг тус тус экспортлоод байна. Жилдээ 300 орчим сая ам.долларын экспортын арилжаа хийгдсэн. Цаашид энэ тоо өсөх боломжтой.  Монгол Улсын Засгийн газрын бодлого, мал сүргийн бүтцээс хамааран  2022 оны аравдугаар сараас эхлэн мах, махан бүтээгдэхүүний экспортод тоо хэмжээ тогтоохгүй байхаар жил бүр шийдвэрлэж ирсэн. Өөрөө хэлбэл, импортлогч орны шаардлагыг хангасан аж ахуйн нэгж хүчин чадлынхаа хүрээнд мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж нээлттэй. Яг өнөөдрийн байдлаар мах, махан бүтээгдэхүүний экспорт хэвийн, нээлттэй явагдаж байна.

-Манай улс ямар улс руу, хэдий хэр хэмжээгээр махны экспорт хийж байгаа бол? 

-Монгол Улс мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 60 хувь нь БНХАУ руу, 30 орчим хувь нь Иран, Ирак  зэрэг булангийн орнууд руу гарч байгаа. Булангийн орнууд нисэх онгоцоор хийх махны экспорт эрчимжсэн. Үлдсэн хувийг нь Хонконг, Вьетнам зэрэг улс руу экспортолж байна. Нийт экпсортын 63 хувийг хонь, ямааны мах бүрдүүлж байна.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар 57.6 сая толгой мал тоолуулсан.  Үүний 15-20 орчим сая толгой малыг хэрэгцээлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, хүн амын дотоодын махны хэрэгцээнд хэрэглэхээс гадна жилдээ 170-200 мянган тонн махыг экспортлох боломжтой. Энэ нөөц бололцоогоор мах, махан бүтээгдэхүүний экспорт жил ирэх тусам өснө. Тухайлбал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай хийсэн хэлэлцээрийн дүнд туршилтын экспорт хийлээ. Тус улс руу мах, махан бүтээгдэхүүний экспортын шинэ гарц нээгдсэн гэж ойлгож байна. Түүнчлэн, Арабын Бүгд Найрамдах Египет Улс руу туршилтын экспорт хийсэн. Энэ онд Монгол Улсаас БНХАУ руу дотор мах буюу дайвар бүтээгдэхүүн гаргах протоколийг эцэслэхээр ажиллаж байна. Энэ ташрамд дурдахад, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлогч улс өөрөө шаардлага тавьж, бүртгэлжлүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох аж ахуйн нэгж нь импортлогч улсын эрх бүхий байгууллагаар эрсдэлийн үнэлгээ хийлгэж, тус улсад бүртгэгдсэн байх үндсэн шаардлага тавигддаг. Энэ хүрээнд БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, 2023-2024 онд есөн үйлдвэрийн шинээр бүртгүүлсэн.

Монгол Улс мах, махан бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаанд “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын нэг цонхны цахим систем”-ийг (export.mofa.gov.mn) нэвтрүүлсэн. Уг системийг нэвтрүүлснээр төрийн болон төрийн бус байгууллагын ажлын уялдаа холбоо сайжирч, мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн баримт бичиг бүрдүүлэх, дөрвөн байгууллагаас экспортын гэрчилгээ авахад зарцуулдаг байсан 13 хоногийн хугацааг бууруулж, ажлын найман цагт багтаан олгож байгаа. Мөн ХХААХҮЯ-ны дэргэдэх Экспортыг дэмжих төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэрийн байгууллага Булангийн орны итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллаж, Монгол Улсын төрийн болон төрийн бус баталгаажуулалтын гурван байгууллага итгэмжлэлийн үнэлгээг хийлгэсэн. Үүний үр дүнд 2023 онд Монгол Улс дотооддоо “Халал” стандартаар тохирлын үнэлгээ хийх, баталгаажуулалтын гэрчилгээ олгох бүрэн эрхтэй болоод байна.

Холбоотой мэдээ

Хүрээ цам – Даншиг наадмаар 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
“Хааны эрэлд” олон улсын сургуулилалт 18 орны 1100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэх хугацаанд бог малын мах, сүү хэрэглэхгүй байхыг анхааруулж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Далянь хотноо хүрэлцэн ирлээ
АТГ: Хэрэг бүртгэлтийн хэрэгт 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Цахилгаан скүүтэр, суррон мопед зэргээс үүдэлтэй осол гэмтлийн тохиодол 6 дахин өсжээ
Хүрээ цам – Даншиг наадмаар 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
“Хааны эрэлд” олон улсын сургуулилалт 18 орны 1100 гаруй цэргийн алба хаагч оролцож байна
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он