Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шинжлэх ухаан, Технологи ,Шинжлэх ухаан

​Гаднын хэвлэлд | Монголоос олдсон үлэг гүрвэлийн НЭН ШИНЭ төрөл

2025/03/27
Дэлхийн шинжлэх ухааны томоохон хэвлэлүүдээс аваад дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоогоос хоёр хоногийн өмнөөс нэгэн сэдвийг онцлов. Монголын говиос олдсон өвөрмөц хоёр хуруу бүхий сарвуутай, үлэг гүрвэлийн нэн шинэ төрөл зүйлийн тухай сэдэв байсан юм. Цэрдийн галавын сүүл үед хамаарах теризинозаврын бүлэгт багтах өвөрмөрц хоёр хумс бүхий, хүчирхэг сарвуутай нэн шинэ төрөл зүйл гэж гаднын эрдэмтэд шагшиж байна. Өмнө нь хоёр хумс бүхий том сарвуу олдож байгаагүй юм. Олдворын байдлаас харвал дунд зэргийн хэмжээтэй, 260 орчим кг жинтэй болохыг тогтоожээ. Гаднын эрдэмтдийн үзэж байгаачлан урт, муруй хумс нь хүчтэй нугалах булчингийн тогтолцоотой, өндөрт ургасан ургамлыг хүчтэй барихаар зохицсон гэж дүгнэж байна. Бараг фут орчмын урттай сарвуунууд нь доод яснаас хамаагүй том байсан нь судалгаагаар тогтоогдсон.

Өнөө цагт дэлхий нийт гайхаад байгаа энэ олдвор 2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Баянширээ палеотолонгийн тогтоцоос олджээ. Улмаар шинжлэх ухааны нэршлийг нь “Duonychus tsogtbaatari” гэж Монголын палеонтологич Х.Цогтбаатарын нэрээр нэрлэсэн байна. Шинжилгээгээр Баянширээгээс олдсон өвөрмөц сарвуу нь 90-100 сая орчим жилийн өмнөх болохыг тогтоожээ. "Дуонихус" гэх нэршлийг Японы эрдэмтэн Кобаяши тэргүүтэй эрдэмтэд энэ оны эхээр сонгосон юм. "Дуо" нь латин хэлний хоёр, "онихус" нь эртний грек хэлний "хумс" гэсэн үг аж. Шинжлэх ухаанд нэн шинэ олдвор учраас олон улсын эрдэмтэд яг одоо энэ шинэ олдвор дээр төвлөрч байна. 

Теризинозаврууд нь 145-66 сая жилийн өмнө буюу цэрдийн галавын сүүл үед одоогийн Ази, Хойд Америкт ноёлж байсан өвсөн тэжээл болон холимог идэшт үлэг гүрвэлийн нэг юм. Өмнө нь энэ төрлийн үлэг гүрвэл ихэвчлэн гурван хуруутай олдож байсан бөгөөд Баянширээгээс олдсон хоёр хуруутай сарвуу нь энэ төрлийн анхных нь юм.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО Монголын говийг дэлхийн үлэг гүрвэлийн олдворын ад биш баян сан гэж дүгнэдэг. Чухамдаа яг энэ бүсээс үлг гүрвэлийн хувьслын эцсийн үе шат болох Цэрдийн галавын хожуу үеийн олдворын онцгой чухал эх сурвалж гэж BBC агентлаг тодотгожээ.

Ташрамд дурдахад их говиос үлэг гүрвэлийн сарвуу олдож байгаа нь анхных биш. Хамгийн анх 1965 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нэмэгтийн хөндийгөөс “дейнохерос”-ын урд сарвуу, гартайгаа олдож байлаа. Тухайн үед дейнохеросын энэ төрлийн олдвор олдож байгаагүй бөгөөд үлэг гүрвэлийн нэн шинэ олдвор гэж дүгнэсэн. Улмаар эхний нээлтээс 40 жилийн дараа 2009 онд “дейнохерос”-ын бүтэн олдвор олдож палеонтологийн шинжлэх ухаанд нэн шинэ төрөл зүйлээр бүртгэсэн билээ.

Холбоотой мэдээ

"Дэлхийн сансрын 7 хоног" үргэлжилж байна
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
Өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Чингис хааны хүрэл баримал, өндөр хаан хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө
Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох хороог байгуулж ажиллана
Төрийн албыг нутаг нуга, сонгуулийн менежерээр дүүргэхээ хэзээ болих вэ !?
Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана
Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоон баривчилжээ
Электрон тамхи биднийг аажмаар хөнөөж байна уу
"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно
Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Шахмал түлшний борлуулалтын нөөц тогтворгүй байгаа нь тогтоогджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он