Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Танилц, сайдын гарын хүмүүс тал хуудас өргөдөл бичиж, “Чингис хаан” банкнаас 9 тэрбум төгрөг гаргасан баримт

2022/10/21

Хөгжлийн банкны дуулиан, Капитал банкны дампуурал, Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хүндрэлд Засгийн газрын нэр бүхий сайд өөрийн тойрон хүрээлэгчдээ толгойлон оролцсон гэдэг мэдээлэл олон нийтэд ил болж эхлэв.

Тэгвэл Shugeluleegch.mn-д төрийн 140 гаруй тэрбум төгрөг дампуурах нь тодорхой болсон Чингис хаан банк руу ороод, алга болсон хэргийн ард нэр бүхий сайд байгаа талаар баримт мэдээлэл  ирснийг нягтлан хүргэж байна. Энэ удаад нэр бүхий 2 иргэн 2019 оны наймдугаар сард хэдхэн хоногийн зайтай тус тусдаа хүсэлт гаргаж, Чингис хаан банкнаас нийт 9 тэрбум төгрөг гаргаж авсан баримтыг нэмэлт хачиргүй ил болгоё.

Иргэн “Г” овогтой “Б”  2019 оны найдугаар сарын 18-нд Чингис хаан банкнаас зээл хүссэн өргөдөлдөө “Миний бие Говь хувьцаат компанид самнасан ноолуур нийлүүлэхээр харилцан тохиролцсон. 2019 оны есдүгээр сарын 10-ны дотор бараагаа нийлүүлэхэд санхүүжилт шаардлагатай болсон тул 4,170,000,000 төгрөгийн урьдчилгаа олгож бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

Тэгвэл “Ц” овогтой “М” 2019 оны найдугаар сарын 30-нд Чингис хаан банкинд хандан “ОХУ-аас дизель түлш Моннис ХХК-д нийлүүлэх гэрээ хийсэн. Уг гэрээний урьдчилгаа төлбөр 2019.09.03-нд орж ирэх бөгөөд энэ хүрээнд ОХУ-д урьдчилгаа төлбөр болох 4,880,000,000 төгрөгийн урьдчилгаа олгож бидний ажилд тусална уу” хэмээн өргөдөл гаргасан байдаг аж.

Тэдний хүсэлтийг тухайн үед санхүүгийн хямралд орж, харилцагчдынхаа мөнгийг олгох чадваргүй болсон Чингис хаан банк шийдвэрлэж санхүүжилт олгож байжээ. Зээлийн олгосон баримтаас харвал нийт есөн тэрбумын зээл хүссэн 2 өргөдөл тус бүрдээ тал хуудас бөгөөд зээл  хүссэн иргэдийн нэг нь Дархан-Уул харьяат бол нөгөө нь Улаанбаатар хотын харьяат гэж өөрсдийгөө тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкнаас зээл авахад шаарддаг ямар ч санхүүгийн баримт сэлт байхгүй гэдэг нь сонирхол татна.

Хөжлийн банк, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, төсвийн болон төрийн өмчит компаниудын мөнгө байршиж байсан ч төлбөрийн чадваргүй болж, дампуурах эрсдэлд байгаа Чингис хаан банкны эзэд нь ийнхүү харилцагчдынхаа мөнгийг үрэн таран хийсэн энгийн жишээ бол энэ. Баттай эх сурвалжийн мэдээлэл болон бидэнд ирүүлсэн баримтыг хөөж үзэхэд дээрх хоёр иргэн нэр бүхий сайдын гарын хүмүүс гэдэг нь батлагдаж байгаа юм. Улмаар Чингис хаан банкнаас төрийн сайдад өгсөн авлига гэж үзэх боломжтой. Эсвэл сайд төрийн мөнгийг зориудаар тус банкинд байршуулахад нөлөөлж, тойронд хүрээлэгчдээрээ дамжуулан хувьдаа гарган авсан болж таарч байгаа. Эдгээрийн учрыг тайлах баримтыг үргэлжлүүлэн хүргэх болно.

Холбоотой мэдээ

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Хандивын барилдааны орлогоор ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчилнэ
Нийслэлийн томоохон 16 төслийн талаарх ээлжит шуурхай хуралдаан боллоо
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ
640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна
ЗГ: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд ургийн эмгэгийг эрт илрүүлэх зөөврийн хэт авиан болон зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв
Капитал банк ХХК, Чингис хаан банк ХХК-иас авах Нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулах чиглэлээр, хууль зүйн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он