Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

“Чингис хаан банк” Хөгжлийн банкны өрөө огт төлөөгүй нь Сангийн сайд Б.Жавхлантай холбоотой юу

2022/10/12
  -ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн ам ажлын зөрүү нь Б.Жавхлантай нэг танхимд сууж байгаа явдал-

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүн Ц.Даваасүрэн тус банкийг хүндрэлд оруулсан гол буруутнуудын нэг нь Сангийн сайд Б.Жавхлан гэдгийг зарлав. Үүнтэй зэрэгцэн Хөгжлийн банкнаас авсан зээлээ огт төлөөгүй компаниудын дотор Сангийн сайд Б.Жавхлангийн хамаарал бүхий “Чингис хаан банк” байгааг дахин зарлалаа. “Чингис хаан банк”-ны Хөгжлийн банкнаас авсан зээл 49.7 тэрбум төгрөгт хүрч, чанаргүй ангилалд багтаад удаж байгаа. Зээл авсан цагаасаа хойш эргэн төлөлт огт хийгээгүй байдаг. Тиймээс Сангийн сайдыг Хөгжлийн банкны өрөндөө Засгийн газраас баталгаа гаргуулах асуудлыг ирэх 2023 оны төсвийн төслийн хамт оруулж ирлээ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдэгдсэн юм.

Төв банкнаас “Чингис хаан банк”-ийг төлбөрийн чадваргүй болж, дампуурах эрсдэлд орсныг анх 2020 оны эхэнд зарлаж байлаа. Тэгвэл “Чингис хаан банк”-ны үйл ажиллагаа түүнээс хавьгүй өмнө буюу 2018 оноос доголдож эхэлснийг харилцагчид нь гэрчилдэг. Гэвч Хөгжлийн банк 2019 онд төлбөрийн чадваргүй болсон “Чингис хаан банк”-нд 25 тэрбум төгрөгийн зээл олгосон. Ийнхүү дампуурах эрсдэлд орсон “Чингис хаан банк”-нд олон тэрбумын зээл олгосон асуудлыг Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай холбон үздэг. Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа “Ньюгоби гэйт” компанийг “Чингис хаан банк”-ны хувь эзэмшигч Ц.Баярсайханы нөхөр Б.Батхүүтэй хамтран эзэмшдэг нь ил болсон.

Үүнээс гадна банкны өөр нэг хувь эзэмшигч Ш.Бүтэд нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдон албан тушаалаа өгсөн Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч. Тухайн үед МАН-ын генсек, одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Ш.Лхамсүрэнг Хөгжлийн банкнаас “Мондулаан трейд” компаниараа дамжуулан 17.8 тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг шалтгаанаар албан тушаалаас нь шахсан байдаг. Тэр дуулианы ард Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа “Чингис хаан банк”-тай хамааралтай гэдэг асуудал дарагдаад өнгөрсөн. Энэ нь Хөгжлийн банкнаас анх энэ оны нэгдүгээр сард чанаргүй зээлдэгчдийг зарлахад болсон явдал. Гэтэл түүнээс хойш “Чингис хаан банк” Хөгжлийн банкнаас авсан зээлээ огт төлөөгүй нь Сангийн сайд Б.Жавхлантай холбон үзэх үндэслэл болж байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон бүх хүнд хуулийн болон ёс зүйн хариуцлага тооцно хэмээн ам гарч байсан Д.Амарбаясгалан өнөөдөр ЗГХЭГ-ын дарга болоод Б.Жавхлантайгаа нэг танхимд сууж байна.

Үүнээс өмнө “Чингис хаан банк”-нд байршиж байсан Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт 130 гаруй тэрбум төгрөг буух эзэн, буцах хаяггүй алга болсон байдаг. Өөр нэг тусдаа хэрэг бий гэсэн үг.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он