Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Б.Ганхуяг ам ангайж, ах нар нь сандралдаж эхлэв үү

2022/12/14

Засгийн газраас нүүрсний хулгайтай тэмцэж буйгаа зарлаж, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийг гэр бүлээр нь барьж хорьсноор, эхний ээлжид 17 хүний нэр ил болов. Тэдний дотор Б.Ганхуягт шууд заавар өгдөг байсан гэх Ерөнхийлөгч асан Х.Баттулга явж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Ө.Шижир нар, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, УИХ-ын 9 гишүүн, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр зэрэг эрх баригч намынхан байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Б.Ганхуягийг гэр бүлээр нь хорьж байгаад, ам ангайлгасан нь дээрх нэрс бололтой. Цаашид хэдэн хүний нэрс ил болж, хэн хэн нүүрсний хулгайд хутгалдсан болохыг илчлэх хүн зөвхөн Б.Ганхуяг. Тиймээс УИХ, Засгийн газар, эрх баригч намынхан сандралдаж эхэлсэн. Сандарсан учраас элдэв бурхан шүтээний нэр барьж, өөрсдийгөө өмгөөлж эхэллээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл бөгөөд цаана нь УИХ-ын 20 гаруй гишүүн, Засгийн газрын 5-6 сайд байгаа гэх мэдээлэл бий.  Засгийн газрын хувьд нэгэнт эхлүүлсэн улс төрийн акц зогсох ёсгүй. Шударга ёсны талаасаа ч олон нийт шаардсаар байгаа. Иймээс МАН-ын шинэчлэлийн хөдөлгөөн, Монголын оюутны холбооноос гаралтай Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нарын холбоо сүлбээ бүрийг шалгах нь тодорхой. Улмаар ээлжит дуулиант баривчилгаанууд өрнөж, нүүрсний шуугианыг өрдөнө. Харин Б.Ганхуяг тэргүүтэй намын даалгавар авч ажилд очсон залуус хуулийн хүрээнд ажиллаж ирсэн гэдгээ мэдэгдсээр байх нь ойлгомжтой. Ингэхдээ хилс хэрэгт хутгалдсан гэдгээ хэлээд зогсохгүй дээрээс даалгавар өгч байсан ах нартайгаа нэг завинд сууж өнөөдрийг хүрсэн гэдгээ анхааруулах болжээ. Тухайлбал, Б.Ганхуяг нэрс ил болоогүй байгаа албан тушаалтнуудад “Би ганцаараа унахгүй шүү” хэмээн үг дайсан талаар эх сурвалжууд хэлж байгаа.

Холбоотой мэдээ

Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно
100 буудалт даамын өсвөр үе залуучуудын ДАШТ-д манай улсаас 34 тамирчин оролцоно
Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулна
АТГ: Нийтийн албанд томилогдох 450 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина
Нийслэлд гал түймрийн 47 дуудлага бүртгэгджээ
Өнөөдрөөс скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Т.Даваадалай: Шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд зарим зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна
"Бөөрөлжүүт" цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
Даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах төлөвлөгөөг ахмадуудтай хамтран хэлэлцлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он