Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Ардын нам дахь нүүрсний мафийн толгойлогч хэн бэ!?

2022/11/29
Нэгэнт ил болсон асар их нүүрсний хулгайн шуурганд зөвхөн жижиг жараахайнууд буюу гүйцэтгэгчид өртөөд байна. Жишээ нь, хууль хяналтынхан “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг мэт уул уурхайгаар мэргэшсэн залуусын эргэн тойрныг ухаж төнхөж эхэлсэн. Харин гүйцэтгэгчдэд голлон чиглэл өгсөн этгээдийн нэр Монголдоо номер 1 мэдээлэлтэй хүмүүсийн албан тасалгаанд хав дараастай байгаа ажээ. Учир нь Тавантолгой ордоос нүүрсний квот хуваарилах дархан эрх мэдлийг эдэлж ирсэн хүн өнөөг хүртэл МАН-ын байран дахь том сэнтийд заларсаар байгаатай холбоотой. Тэрбээр нүүрсний сүлжээг удирдах замаар Засгийн газрын танхимын хоймор хавьцаа залраад амжсан. Энэрэнгүй, шударга, үсээ тосолсон, үрчлээ суугаагүй, идэр насны лидерийн дүрээр...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны нэгдүгээр сард Хятадад хийсэн айлчлал, түүний араас удаа дараа хийсэн мэдэгдлүүдийг нь харвал, хоёр улсын хууль хяналтын байгууллагууд олон жил Монгол-Хятадын хил дамнаж бугшсан нүүрсний мафийн мөрөөр орсон гэдэг тодорхой болсон. Баривчилгаа Өвөрмонголын Баяннуур аймгаас эхэлсэн гэдэг мэдээлэл бий. Хоёр улсын хуулийнхны хараанд өртсөн мафийн хулгайлсан нүүрс, унагаасан мөнгөний хэмжээ 40 их наяд төгрөгөөр яригдаж байгааг Монголын УИХ-ын гишүүд ч гэрчлэх болов. Өөрөөр хэлбэл, төр засгийн өндөрлөгүүдээс эхлээд УИХ-ын гишүүд хүртэл нүүрсний хулгайн гол зохион байгуулагчийг нэр зааж хэлэхэд бэлэн болчихсон байна. Гэхдээ төрийн тусгай хамгаалалтад байдаг гишүүд хүртэл айдастай байгаа нь илт. МАН-ын дээгүүр албан тушаалтнууд нүүрсний мафийн толгойлогчтой нэг намд харьяалагддаг нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд.

Гэтэл олон нийт, МАН-ын жирийн гишүүд дэмжигчид төрийн өндөр албан тушаалтнуудаас Тавантолгойн нүүрс худалдан авах эрхийг хятадуудад зарах замаар тонн тутмаас 1 ам.долларыг авлига хэлбэрээр авдаг далд бизнесийн схемийг задалж, ил зарлахыг шаардсаар байгаа. Энэ бол Тавантолгой ордод олон жилийн турш явагдаж байгаа олон улс дамнасан хулгай. Бараг амтай болгон ярьдаг боловч хууль хяналтынхны хажуунд оршдог мафийн сүлжээ. Монголд сүүл нь үлддэг ч Гашуунсухайтын боомт гараад толгой нь цээжтэйгээ алга болдог мафийн сүлжээг анх Хятадын талаас ил болгосон гэх мэдээлэл өөрөө анхаарал татна.  Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш өссөнтэй холбоотойгоор гол зохион байгуулагчийн хуваарилсан квотоос хүртдэг авлигын ханш тонн тутмаас 2-3 ам.доллар болж өссөн гэвэл, Монголын экспортын нүүрс нийт хэмжээ жилдээ 15-20 саяар хэмжигддэг. Иймээс Ардын нам дахь нүүрсний мафийн толгойлогч яг одоо бяртай байна, мөнгөтэй байна, бас хууль хяналтын байгууллагад нөлөөлөх эрэмбэтэй байна. Мафийн сүжээгээ хамгаалж, өөрөө уснаас хуурай гарахын тулд жижиг жараахайнуудаар туг тахиж эхэлсэн нь үүнийг илтгэнэ. Гагцхүү ийм их эрх мэдэл өнөөдөр үнэмлэхгүй олонхоор эрх баригч намыг үндсээр нь удирдаж ирсэн нэг л этгээдэд хадгалагдаж байгаа. Тэр бол МАН дахь мафийн сүлжээний гол толгойлогч, нүүрсний хар бизнесийн гол тоглогч юм.

Холбоотой мэдээ

ТҮЦ-ийн Х.Бат-Ялалт хотын дарга Б.Пүрэвдагвын “ТҮЦ хариуцсан зөвлөх”-өөр ажиллаж байна
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Н.Номтойбаяр: Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд ирсэн эксел файл нотлох баримт мөн
Гадаад: Хэт халуун цай, кофег тогтмол уух нь улаан хоолойн хорт хавдар тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав
ТБХ:Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
PISA 2025: Дэлхий даяар хүүхдүүдийн унших болон тооцоолох чадвар буурчээ
Монгол Улс, ОХУ-ын Бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав
”Айчи-Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 5 хоног үлдлээ
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Л.Гантөмөр: Бодлого гаргаж чадахгүй байхад цааш нь ажиллуулах боломж байхгүй
Л.Энх-Амгалан: УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар төрийн хуйвалдаан хийсэн
Энэ 7 хоногт цахилгаан хязгаарлах хуваарь
АҮЭБЯ-ны удирдлагын зөвлөлийн ээлжилт шуурхай хуралдаан боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он