Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн компани хууль зөрчиж байна уу

2022/11/28
-Тэрбээр эрх мэдлээ барилгын бизнестэйгээ хутгаж эхлэв-  

 Дархан цаазат, тусгай хамгаалалттай Богдхан уулын талбайн хэмжээ 42,192.36 га-г эзэлдэг. Аялал жуулчлал, амралтын журмаар ашиглах ёстой энэ газар үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын алдаа завхрал, ашиг сонирхлын зөрчлийн улмаас орон сууцын хороолол барьж, хүн ам суурьших болсон. Тиймээс ч хариуцсан яам, нийслэлийн удирдлага олгосон газраа зориулалт бусаар ашиглаж буйг нь харсаар суугаа. Үүний нэг жишээ нь УИХ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж дархан цаазат Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд орон сууцын олон давхар барилга барьж буй нь Засгийн газрынхаа эсрэг ажиллаад зогсохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц шийдвэр гаргуулахаар улайрах болсон нь хачирхалтай. Зайсан толгойгоос урагш, иргэд Богд уул руу алхахаар очдог Дугуй цагаан орох замд, албан ёсны нэршлээр бол Ар Зайсангийн гудамжинд өндөр хүчдэлийн шугамтай зэрэгцээд олон өргөгч цамхаг босгож, барилга барьж эхэлсэн. Энэ бол Увс аймгаас төр түшилцэхээр хэдэнтээ сонгогдсон, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн үүсгэн байгуулсан “Хурд групп” ХХК-ийн хамаарал бүхий “Гобиресурс хилл” гэх компанийн барьж буй орон сууцууд. “Нарны хороолол”, “Хүннү” зэрэг орон сууцын хороололтойгоо адил тус бүр нь 25 давхар 16 блок барилга энд барьж эхэлснийг барилгын талбайд ажиллаж буй ажилчид нь хэлж байгаа юм. Энэ орон сууцын хороолол ашиглалтад орсноор Зайсангийн түгжрэл улам нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс ойр хавийн оршин суугчид, Богд ууланд алхдаг иргэд ихэд дургүйцэн “Б.Чойжилсүрэн Засгийн газрынхаа эсрэг ажиллаж, түгжрэлийг улам нэмэх гэж байна. Засгийн газраас нийслэлийн авто замын хэт ачаалал, түгжрэлийг багасгахын тулд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг хот хариуцсан сайдаар томилчихоод байгаа. Гэтэл Б.Чойжилсүрэнгийнх нь аж ахуйн нэгж Зайсан орчмын түгжрэлд нэрмээс болохоор олон айлын сууц зөвшөөрөлгүй барьж эхэллээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлж буй юм.

Сургууль, цэцэрлэг, аялал жуулчлалын барилга бус орон сууцууд босгож байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны зургадугаар сарын 15-ны А/198 дугаар тушаалаар “Гобиресурс хилл” ХХК-д Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 8.8 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн 0171140 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгожээ.  “Гобиресурс хилл” ХХК тухайн газартаа сургууль, цэцэрлэг, аялал жуулчлалын цогцолбор (нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж) барихаар төлөвлөсний дагуу 2019 оны аравдугаар сарын 14-нд нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярын гарын үсэгтэй архитектур төлөвлөлтийн даалгавар бичиж өгсөн байх юм. Түүнд тусгаснаар 2-4 давхар, зоорьтой барилга барих ёстой бөгөөд барилгажих талбай нь 44,008.9 ам метр байхаар тусгасан байна. Үүнийгээ “Хүмүүн” гэх сургуулийн барилга барьсан гэж хаацайлж иржээ.

 Эрчим хүчний сайдын ашиг сонирхлын зөрчил

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий гэх аж ахуйн нэгжийн барилга барьж буй талбай төдийгүй Зайсан орчим тэр чигээрээ ундны цэвэр ус, дулаан хангамжийн дутагдалтай, оршин суугчдынхаа эрхийг зөрчдөг. Тиймдээ ч Зайсан орчмын цэвэр усны хангамжийг шийдвэрлэхийн тулд Соёмботой уулын зүүн энгэрт хоёр том бетонон ус хадгалах сав барьж эхэлсэн. Тэгвэл 25 давхар, 16 блок орон сууцын хорооллынхоо дулаан хангамжийг хэрхэн шийдвэрлэхээр болж байгаа нь ойлгомжгүй. Бидэнд олдсон мэдээллээр зарим хэрэглэгчийн дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой байршлуудад уурын зуух концессоор барьж, ашиглалтад оруулах санал Засгийн газрын хуралдаанд оруулж буй сурагтай. Эрчим хүчний сайд өөрөө үүнийг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлбэл ашиг сонирхлын зөрчилтэй хүн өөрт ашигтай шийдвэр төрөөс гаргуулсан болох нь гарцаагүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал хэмээн тодорхойлсон. Тэгэхээр Зайсанд хамаарал бүхий аж ахуйн нэгж нь барилга барьж байгаа үед тухайн орчмын хэрэглэгчдийн дулаан хангамжийн асуудлыг концессоор шийдвэрлүүлэх шийдвэр гаргуулахаар болж буй бол УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ашиг сонирхлын зөрчилтэй, өөрт ашигтай шийдвэр гаргууллаа гэсэн үг. Ойр хавийн оршин суугчдынх нь хэлснээр “25 давхар, 16 блок орон сууцынхаа зүүн урд хэсэгт, “Хүмүүн” сургуулийн ард талд уурын зуух барихаар болж байгаа” гэнэ. Магадгүй энэ орон сууцын хорооллынхоо дулааны эх үүсвэрийг уурын зуухаар шийдчихээд цаашид концесс нэрийн дор төрөөс, Зайсанд амьдардаг, амьдардаггүй нь хамаагүй татвар төлөгчдийн мөнгөнөөс дулааны эх үүсвэртэй болгосон зардлаа хэд нугалаад буцаагаад авчих магадлалтай.

Дээрх хуулийн 7.2.4-т “Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх”, 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” хэмээн заасан. Харин Эрчим хүчний сайдад хуулийн эдгээр заалт үйлчилж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадах уу гэдгийг харах л үлдлээ. Бид энэ нийтлэлийнхээ мөрөөр эргэн сурвалжилж, БОАЖЯ, нийслэлийн холбогдох байгууллага, төр, засаг ямар арга хэмжээ авч буйг мэдээлэх болно.

Холбоотой мэдээ

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо
Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Улсын хэмжээнд тариалалт 54.4 хувьтай үргэлжилж байна
“УБ метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна
Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш нээнэ
ОХУ-ын хилээр шинэ журмаар нэвтэрнэ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5479 болжээ
Гэр шатаж 5 хүн амиа алджээ
Азийн 3.3 бүсийн Ерөнхийлөгч, Индонез Улсын парламентын гишүүн Адианто Утут Монгол Улсад айлчлав
Монгол Улсын хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн есөн боть ном болгон хэвлүүлжээ
Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоолоо
Үхрийн махны үнэ өсөж, 23686 төгрөг болжээ
Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он