Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Хот удирдана гэдэг иргэдээ давахын нэр биш шүү, Д.Сумъяабазар дарга аа !!!

2022/09/02

-Д.Сумъяабазараас түгжрэлийн эсрэг 420 тэрбум төгрөгийн тайланг шаардъя-

Манай дарга үндэсний бөхийн аварга цолтой. Тийм ч болохоор түгжрэлийн асуудал үүсэнгүүт өөрийн зөнгөөрөө иргэдийг давах хэрэгтэй гэж ойлгоод тэгш, сондгойгоор автомашин хөдөлгөөнд оруулах аргаа үргэлжлүүлэх гээд байх шиг байна. Унасан бөх дараа жилийн наадмыг хүлээн гаслан хоцордог учиртай.  Харамсалтай л юм.

Улаанбаатар хотын түгжрэл хоёр л зүйлээс эхтэй. Эхнийх нь, давхар зам, гүүр нэмэгдүүлэх зэргээр асуудлыг шийдэхэд зарцуулах хөрөнгө мөнгөний асуудал. Удаах нь нийслэл хотыг удирдаж буй дарга нарын ажлын идэвх, зүтгэл, санаачлагатай холбоотой. Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээсээ татгалзаад Улаанбаатар хотын дарга болоход дээр, дооргүй их найдлага тавьж байлаа. Нийслэлийн иргэд “Улаанбаатар хотын унаган хүүхэд хотын дарга боллоо. Сэтгэл гаргаж ажиллах байлгүй” гэж хүлээсэн бол УИХ, Засгийн газраас нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг мөнгөнөөс 420 тэрбум төгрөгийг татахаа больж түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эрхийг нь өгч орхисон. Жил бүр 420 тэрбум төгрөг гээд бод доо. Энэ бол жилд ипотекийн зээлд ордог нийт иргэдийн мөнгөтэй дүйцэх зүйл. Улаанбаатараас Дархан орох авто зам жил бүр бариад байх хэмжээний хөрөнгө гэсэн үг. Улаанбаатарын унаган даргад сэтгэл байсан бол энэ жил түгжрэлийн эсрэг ямар нэгэн зүйл хийчих л байсан байх. Ядаж л эхлүүлсэн бол ирэх жил дуусна гэсэн хүлээлттэйгээр байх байлаа. Гэвч байдаггүй ээ. Ийм байдлаар 2024 он хүрэхэд бид түгжрэлтэйгээ, бухимдалтайгаа байж байх юм байна. Цаашилбал хэдэн он хүргэхийг ч тооцох арга алга. Гэхдээ  даргад өнөө зарцуулах мөнгө бол уг нь байж байгаа шүү дээ.

Өнөө 420 тэрбум төгрөгөөс лав 100 тэрбумыг нь хувийн цэцэрлэгүүдийн дэмжлэгт өгчихсөн бололтой юм. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч нь сошиалд бичсэн байна лээ. Цэцэрлэг түгжрэлийн бас нэг чухал асуудал нь юм байх аа. Улмаар өнгөрсөн хавар, зун төв талбай дээр элдэв шоу, хуушуурдалт, өдөрлөг, Хүй долоон худагт наадам зохиосноор өөр бариад тэмдэглэчих ажил хийгээгүй нийслэлийн дарга маань намрын хичээл сургуулийн ачааллын үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд автомашиныг тэгш, сондгойгоор явуулах шийдвэр гаргав. Үүнийг нь ч иргэд дуулгавартай дагасан. Инээдэмтэй нь, уг тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэрээ үргэлжлүүлэх гээд тандалт хийгээд эхэлсэн нь юм. Мэдээллийн хэрэгслүүдээр “11-11 төвд тэгш, сондгойг цааш үргэлжлүүлэх иргэдийн хүсэлт их ирж байна”, “Замын хөдөлгөөний зохицуулалт үр дүнтэй байна” гэсэн мэдээлэл цацууллаа. Сошиал орчинд дэмжигчдээрээ “Энэ чинь их зүгээр юм байна” гэх утгатай пост давалгаалуулж байна. Улмаар хотын холбогдох албан тушаалтнууд “Иргэдийн саналыг үндэслэж НИТХ-д санал оруулж автомашины хөдөлгөөнийг цаашид тэгш, сондгойгоор явуулах боломжтой” тухай ярих болов.

Ингэж буруу эрхэлдэггүй юм аа, Д.Сумъяабазар дарга аа. Монголын ард түмний дийлэнх олонх нь зовохооороо нэг болж байна. Сүүлийн хоёр жилд цар тахал, хямралаас үүдээд олонх нь “модоо барьсан” шүү. Бүгд бөхөөр барилдаад, улмаар дарга хийгээд явах хувь заяатай байдаггүй юм. Хоёр машин худалдаад авчих чадалтай нь ч бий, чадалгүй нь ч бий. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Монгол орны өвөл бол хахир хатуу, хэрцгийгээрээ зартай. Ийм үед бохир, хүйтэн гол нь хүртээмжгүй нийтийн тээврийг чинь хүлээж үр хүүхдийнхээ хөл гарыг бээрүүлэх эцэг, эх байх уу. Амьдралаас тасарсан харалган байгаа чинь, ажил хийхгүй байгаа чинь 420 тэрбум төгрөгийн эрхээс чинь үнэртээд байна даа. Хотын үе үеийн дарга нар ер нь албан тушаалаа бэлгэнд авсан гэж боддог, ажлаас зугатдагаараа зартай. Харин Э.Бат-Үүл байхдаа өөр шиг чинь их мөнгөгүй ч ямар ч байсан автозамын уулзваруудыг өргөтгөж, шинэ зам бий болгож байлаа.

Өнөөдөр залуусын зорилго нь англи хэл биш. Харин хэл сураад гадаадад цагаачлах хүсэлтэй нь холбоотой болсон. Монгол залуус яагаад харь оронд цагаачлаад байгаа вэ гэвэл тэнд амьдрах ая тухтай орчин байгаа болохоор юм. Орчин үеийн ямар ч төр иргэддээ ээлтэй байхад анхаардаг. Харин манай дарга нар хааж, боогдуулахаас өөрөөр арга ухаан сүвэгчлэхийг хүсэхгүй байна. Үүний хамгийн тод илрэл нь автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй явдал. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулиар иргэд өмчтэй байх эрхтэй. Тэр өмчийг нь төр санаатайгаар царцааж байгаа шийдвэр юм. Хоёрдугаарт, автомашинтай хэн ч жил бүр авто зам ашигласны татвар төлдөг. Энэ татварыг бүрэн гүйцэд авч байгаа бол авто замыг ашиглуулах ёстой бус уу. Уг асуудлаар заргалдаж, гомдол гаргасан хэн ч одоо ялчихаар байна. Албан тушаал гэдэг чинь эрх ямба биш үүрэг хариуцлага шүү гэдгийг нэг сануулья даа.

Холбоотой мэдээ

Галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
Монгол, Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ
УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж эхэллээ
“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монгол, Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
АНУ гадаад оюутан болон сэтгүүлчдийн визний хугацааг багасгах санал гаргалаа
Ч.Батзориг: Дэнжийн 1000 дэд төвийн дулааны станцыг 2027 онд ашиглалтад оруулна
Хэт чанга дуу чимээтэй тээврийн хэрэгслүүдийн стандартын түвшинг хэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он