Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

У.Хүрэлсүх эхнэрийнхээ төрсөн ах болон найздаа Бригадын генерал цол хүртээв

2022/06/20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн, Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Лувсандоржийн Болдбаатар нарт Бригадын генерал цол хүртээв.

Гэвч энэ нь салбарын зарим мэргэжилтний эгдүүцлийг төрүүлж буй бололтой. Учир нь шинэхэн генерал Лувсандоржийн Болдбаатар нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр Тэргүүн хатагтай Лувсандоржийн Болорцэцэгийн төрсөн ах юм. 1981-1983 онд Украйн Улсын Одесс хотын Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Артиллерийн зэвсэглэлийн техник-механикч мэргэжлээр, 1989-1993 онд ОХУ-ын Пелза хотын Цэргийн их сургуулийг Пуужин-тийрэлтэт артиллерийн инженер мэргэжлээр төгссөн энэ хүн 2004 оныг хүртэл цэргийн ангид салаа, салбарт захирагч, Пуужин-артиллерийн зэвсэглэлийн албаны дарга, Зэвсэг техник хадгалах баазын дарга хийж байгаад 2004 оноос ОБЕГ-т Төрийн захиргааны удирдлагын газарт хүний нөөцийн сургалт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр орсон байна. Түүнээс хойш албан тушаал өгсөж ахлах  мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга зэргээр тушаал дэвшсээр өнгөрсөн хоёрдугаар ОБЕГ-ын дэд дарга болсон бол өнөөдөр Бригадын генерал боллоо. Сонирхолтой нь, түүний ОБЕГ-т орсон 2004 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар ажиллаж эхэлсэн байдаг. Мөн 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдаар ажилласан. Тэгвэл Л.Болдбаатарын хувьд хэлтсийн даргаар ажиллаж байснаа 2015 оноос ОБЕГ-ын Захиргаа удирдлагын газрын дарга болсон байгаа юм. Хүргэнийх нь албан тушаалд очсон онуудад өөрийнх нь өгсөж дэвжихтэй давхцаад явсан нь сонин юм шүү.

Харин ОБЕГ-ын Тэргүүн дэд бөгөөд штабын дарга Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй цэргийн сургуулийн найзууд гэдэг хэл ам дагуулдаг. Ж.Чүлтэмсүрэн 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Цэргийн улс төрийн ажилтан, 1994 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн намтарт 1985-1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр төгссөн гээд байж байна. Ажил мэргэжлийн хувьд цэргийн ангид, ЗГХЭГ-т, Элчин сайдын яаманд консулын туслах ажилтан, “Эм-Эм-Пи” ХХК-ийн захирал гэж явсаар 2008-2017 онд Нийслэлийн Онцгой байдлын газарт Ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, 2017-2020 оны 08 дугаар сар хүртэл НОБГ-ын дарга, 2020 оны 08 дугаар сараас ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даргаар томилогдон ажиллаж байна.

Холбоотой мэдээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
Хятадын улс төрийн томоохон уулзалтын үеэрх “эзгүй сандал"-нууд төлөөлөгчдийн хувьд сургамж болж байна
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Ц.Дагвадоржийн бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг шүүх дахин хэлэлцэнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
Нөмрөгийн ДЦГ-ын биомассын дийлэнх нь түймэрт өржээ
Судалгаа: Хадгалах хугацааг уртасгахад ашигладаг хүнсний бодисууд нь хорт хавдар үүсгэдэг
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Монгол хүний амь яригдаж байхад “Оюутолгой” ХХК ОБЕГ-т ослын мэдээллээ өгөөгүй гэв
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он