Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

#ӨӨРСДӨӨХЭМНЭ: Д.Сумъяабазарын УИХ дээр унасан LRT төслийн нэгж 2.1 тэрбум төгрөг зарцуулна

2022/06/16

-Хотын удирдлагууд энэ удаагийн төсвийн тодотголоо эдийн засгийн хямрал, төрийн хэмнэлтийн бодлоготой хэрхэн уялдуулсныг зах зухаас нь авч үзье-

УИХ сар гаруйн өмнө гадаад, дотоод эдийн засгийн хямралтай уялдуулан Төрийн хэмнэлтийн хуулийн хамт 2022 оны төвсийг тодотгосон. Ингэхдээ төрийн данхар байдлыг бууруулж, захиргааны албан хаагчдыг цөөлөх болдогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээ зарлацгаасан. Товчхондоо, Төв талбай дээр олон өдөр эсэргүүцлээ илэрхийлсэн залуусын шаардлагыг ажил хэрэг болгож, өөрсдөө хэмнэхээ Ерөнхий сайд, УИХ-ын даргаас эхлээд эрх баригч нам бүхэлдээ амласан. Хэлбэр төдий хэмнэлт бус төрийн бүх шатны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг цөөлж, төрийн тансаглалыг таслан зогсоохоор хуульчилсан гэж ойлгож болно. Тиймээс соёл, спортын барилга тэргүүтэй өнөөгийн эдийн засгийн хямралын үед тохиромжгүй төсвийн хөрөнгө оруулалтуудыг хассан. Аймаг, нийслэл ч үүнтэй уялдуулан төсвийн тодотголоо хэлэлцэж эхлээд байна. Жишээ нь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд 2022 онд төсвийн тодотголоо өргөн барьсан. Ингээд хотын удирдлагууд энэ удаагийн төсвийн тодотголоо эдийн засгийн хямрал, төрийн хэмнэлтийн бодлоготой хэрхэн уялдуулсныг зах зухаас нь авч үзье.

Хот УИХ дээр унасан LRT төслийн нэгжид 2.1 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн тодотголд тусгажээ

Хотын дарга Д.Сумъяабазарын санаачилсан гүүрэн замаар явах хөнгөн галт тэрэгний төсөл LRT УИХ дээр энэ оны төсвийн тодотголыг бүхэлд нь унагах шахсан. Уг төслийн хүрээнд Засгийн газрын БНХАУ-ын талд 510 сая ам.доллар буюу ойролцоогоор 1.5 их наяд төгрөгийн батлан даалт гаргах шаардлага үүссэн. Улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөлж мэдэх энэ асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцсэнээр  LRT УИХ-аас дэмжлэг авч чадаагүй унасан байдаг. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар LRT төслийг хэрэгжүүлэх Улаанбаатар шинэ бүтээн байгуулалтын компанийн үйл ажиллагааны зардал болох 2.1 тэрбум төгрөгийг энэ удаагийн төсвийн тодотголдоо суулгажээ. Өмнө нь ч нийслэл дээр огт хэрэгжээгүй энэ мэт төслийн нэгжүүдэд олон арван тэрбум төгрөг зарцуулсан жишээ олон. Тухайлбал, хотын дарга асан С.Амарсайханы үед Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах дүүжин тээвэр нэвтрүүлэх ашиглалтын өмнөх захиргааг энэ оны эхэнд татан буулгаж байлаа.  Тус төслийг нийт зардал 60 сая ам.доллароор яригдаж байсан бол үйл ажиллагаа явуулах хугацаанд хэд хэдэн компанид нийт 20 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн баримт ил болсон. Тэгвэл төрийн бодлогын хэмжээнд дэмжигдээгүй LRT хотын төсвийн төсвийн тодотголд нэмж орж ирсэн нь энэ мэт үр ашиггүй зардал болж хувирах хардлага дагуулах болсон. Улмаар хотын захиргаанд LRT тэргүүтэй улсын төсвөөс гадна санхүүжүүлэх арга саам хайх болсон юм. Энэ хүрээнд нийслэл бие даан санхүүжитл босгох асуудал ч яригдаж эхэлсэн. Хот 2022 оны төсвийн тодотголдоо үүний санхүүжилтийг мөн тусгажээ. Үүний бэлтгэл ажил болгож нийслэлийн өмчийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийж, зээлжих зэрэглэлээ тогтоох ажилд 610 сая төгрөг зарцуулахаар төсвийн тодотгол шинээр оруулсан байна.

Үүнээс гадна нийслэлийн ИТХ болон Засаг даргын зүгээс энэ удаагийн төсвийн тодотголд 3 байгууллага шинээр байгуулсан, хотын захиргааны шинэ бүтцээр 216 албан хаагчийн орон тоо шинээр нэмэгдсэн зэргээр шалтаглан урсгал зардлыг 2.1 тэрбумаар нэмсэн байна.

Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын дэргэд шинээр байгуулах хуулийн этгээдийн дүрмийн санд 10 тэрбум төгрөг суулгана.

Хотын соёлыг дээдлэгч иргэнийг төлөвшүүлэх арга хэмжээний зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулна.

Хэвлэл мэдээллийн зардалд 200 сая төгрөг нэмсэн гэх мэтийг хотын Д.Сумъяабазар төсвийн тодотголдоо нэмж суулгажээ.

Холбоотой мэдээ

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.5 тэрбум төгрөгөөр арвижлаа
УОК: Хаваржилтын бэлтгэл ажилд анхаарч ажиллана
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор ААН-үүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа
Наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна
Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
ЗГ: Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа
Нийтийн албанд томилогдох 645 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он