Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Засгаас жийгдчихлээ, одоо л хариуцлага тооцох цаг

2025/05/22
“Надаас хууль бусаар олсон сэтэрхий зүү, сэмэрхий хадаг гарч ирвэл би хариуцлага хүлээхэд бэлэн”.  Л.Оюун-Эрдэнийн өөрийнхөө амаар хэлсэн үг. Хүүтэй нь холбоотой дуулиан дэгдээд цөөнгүй хонож байтал өнгөрсөн амралтын өдөр амнаасаа унагасан үг. Явж, явж тэр “сэмэрхий хадаг”-ны үзүүр нь Ардчилсан нам болж таарлаа. Хамтарсан засгийн гэрээгээ зөрчсөн учраас хариуцлага тооцож засгаас хөөх тухай шийдвэрийг шөнөдүүлсэн хурлаараа гаргасан нь энэ. Иргэдийн авсан саналыг, хамтарсан засгийн бэлэглэл гэж хараад өнөө маргаашийн улстөрдөө төөрсөн Ардчилсан нам ийнхүү шангаа хүртлээ. Сөрөг хүчин гэх сүр, Ардчилсан нам гэх сүлдээ хадганд боогоод эрх баричгдад өгсөн. Өгчихөөд 10 хүрэхгүй сар л сайдын сэтэртэй байж үзэх шив.

Ардчилсан нам 1 болон 7 дугаар тойрогт ялалт байгуулж, тойргоос 26, жагсаалтаар 16 нийт 42 төлөөллөө парламентад сонгогдсон. Дарга нь жагсаалтаар дэвшсэн, хулчгар гэж намын дотоодод ч, өрөөлийн намынханд ч адлуулан, нэр хүндтэй гишүүдээ гэнэтхэн жийсэн гэж шүүмжлэл хүлээн байж тэд парламентад багтсан. Магадгүй олонх болж чадаагүйн бурууг ч үүнтэй холбон ойлгож болох талтай. Гэвч удирдлагууд хариуцлага хүлээгүйгээр барахгүй, хамтарсан засагт өөрсдөө гүйгээд орсон билээ.

Сонгуулиас хоёр сар хүрэхгүй хугацааны дараа “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” нэртэй гэрээ байгуулав. 2024 он наймдугаар сарын 12-ны өдөр байгуулсан энэхүү гэрээгээр МАН, АН, ХҮН намын удирдлагууд гэрээ байгуулж, засагт багтах боломжтой болсон. Ардчилсан намд өгсөн сайдын суудлуудыг харъя. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хороон дарга, Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хороон дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд. Хамгийн хэл ам таталж, ял тохож болохуйц яамдыг Ардчилсан намд хуваарилсан. Үүнийг нь Л.Гантөмөр “ачааны хүндийг үүрч чаддаг нам болохоор” гэж зөвтгөж байлаа. Гэвч ялыг нь үүрүүлэх гээд төлөвлөөд байж. Засагт өрнөсөн үйл явцыг хараарай. Түгжрэл яг эхлэхтэй зэрэгцээд “20 минутын хот” Үндэсний хороон дарга руу өмнөх алдаануудаа бухаж эхэлсэн. Ядаж байхад сайдын суудалд суусан хүн нь ч “иш мухаргүй”, харизмтай улстөрч биш байж таарсан. Дараа нь Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээг Л.Гантөмөр улаан нүүрээрээ хамгаалах шаардлагатай болсон. Оноосон сайдын суудалд Л.Гантөмөр сууж таарснаас биш жилийн өмнөөс л энэ асуудлыг ярьж байсан ч Л.Гантөмөр л санаачилсан юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлсэн. Хариуцсан яамдын уялдаа холбоо байхгүйгээр барахгүй, бодлого төлөвлөгөө нь хоорондоо “зодолдоод” байгааг намын гишүүд нь ч ил хэлж байлаа. Даанч хүлээж аваагүй. Ингээд Ардын намын зурсан гортигоор Ардчилсан нам эргэцэх бодит байдал үүсчихсэн юм. Хамтарсан засгийн үзэл баримтлал Ардчилсан намынх нэгэнт биш тул хүний гутал өмсөөд улс төрд таваргана гэсэн үг. Чухам ийм л учраас хамтарсан засагт орохоос нь өмнө намын гишүүд нь эсэргүүцээд байсан юм л даа. Анхнаасаа сөрөг хүчин шиг, сөрөг хүчин байгаад зөвийг нь дэмжээд, бурууг нь чөдөрлөөд явсан бол Ардчилсан нам одоо арай өөрийг ярих байлаа.
 
Сөрөг хүчин гэх сүр, Ардчилсан нам гэх сүлдээ хадганд боогоод эрх баригчдад өгсөн. Өгчихөөд 10 хүрэхгүй сар л сайдын сэтэртэй байж үзэх шив.

Нэгэнт бүх зүйл өнгөрөөд  эрх баригчид шийдвэр гаргачихсан учраас Ардчилсан нам одоо л нягтрах цаг. Хэдийгээр 10 илүү намын нэгдэл энэ түүхэндээ тэгтлээ нягтарч байгаагүй ч цаг үе, үүссэн нөхцөл байдал нягтрахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэлээ. Сөрөг хүчний үүргээ биелүүлж, Засгийн харалган шийдвэрүүдийг засаж залруулж чадаж гэмээж нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах эсэх нь шалтгаална. Сүүлийн гурван сонгуулийн үр дүнгээр нэг нам засаглабал ямар харалган болдог гэдгийг бид бишгүй дээ харж байна. Хөрөнгө оруулалтын орчин, хууль дээдлэх ёс, авлигын үзүүлэлт, ардчиллын түвшин, хэвлэлийн эрх чөлөөний байдал зэргээр эрчимтэй уруудаж буй улс болсон. Хэрэв сөрөг хүчин байгаад, тэр нь дуугаа өргөж чаддаг байсан бол арай өөр байх байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлсээр байна.

Засгаас жийгдэхээс зүг өмнөхөн УИХ-ын чуулган дээр Д.Ганбат гишүүн “Т.Доржханд, Л.Гантөмөр хоёрыг төрсөн эх нь ч танихааргүй боллоо” гэж шүүмжилж байв. Нэрээ ч тийм. Нэгэнт намынхандаа нэр хүндээ алдчихсан, тактикийн хоёр ч том алдаа гаргачихсан Ардчилсан намын дарга одоо ажлаа өгөх ёстой. Үгүй гэвэл тэд хариуцлага тооцож, шинэ даргын эрэлд гарах ёстой. Хэрэв үгүй бол Ардын намын засаг мөнх юм шиг тогтож, Үндсэн хуулийн өөрчлөлт нэрээр Ардчилсан намыг гортигны гадна үлдээсээр байх болно...

 

Б.Болорсүх
 

Холбоотой мэдээ

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ
Нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Д.Баярболд: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж эхэлсэн
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна
Өнөөдөр 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он