Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Хотын дарга Д.Сумъяабазар ямар ч ажлын чадваргүй гэдгээ ганцхан албан бичгээр харуулав

2022/06/13

Хүмүүс ингэж л ярьж байна. Азийн хамгийн том усан парк байгуулах газарт хууль бусаар орон сууцны хороолол сүндэрлэж байхад хотын дарга Д.Сумъяабазар таг чиг. Тэгсэн хэр нь иргэдийн гражийг ашиглах хугацаа нь дууссан гээд хүчээр нураачихаж байгаа. Мөн залгаад Богд уулын Дугуй цагаан руу алхах замын амралтын газрын шавар гэрүүдийг шүүхийн шийдвэргүй нураачихсан. Ингэхдээ иргэдийн эсэргүүцэл, хэвлэлийн сурвалжлагын эсрэг цагдаа ашигласнаас болоод сэтгүүлчид бухимдаж, цагдаа нар ажлаасаа халагдсан байдлаар өрнөлөө. Сэтгүүлчид ч, цагдаа нар ч жагсах юм болоод эхэллээ. Сэтгүүлч ажлаа хийж яваад хохирсон байхад сэтгүүлчид үгээ хэлэх нь зүйн хэрэг. Бас үүрэг хүлээсэн мөрдэс нэгт нөхөд нь амьжиргаанаасаа салж байхад цагдаа нь бухимдахгүй өнгөрнө гэж үү. Харин үүний шалтгаан болсон хотын дарга Д.Сумъяабазар “булангийн цаана” юу бодож зогсдог юм бол доо.

Б.Бат-Эрдэнэ: Усан парк барих зөвшөөрөл олгоод дараа нь орон сууц болгож өөрчилсөн хууль зөрчсөн үйлдлээ зас

Нэг талд хууль зөрчсөн орон сууцны хотхон хэвийн үргэлжилдэг, нөгөө талд хувийн өмч болоод он удсан шавар гэрүүд шүүхийн шийдвэргүйгээр буулгаж болдог байдлыг зөвхөн сэтгүүлчид шүүмжлээд байгаа юм биш. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хоёр сар гаруйн өмнө Усан парк болох газарт орон сууц барьсан байгааг нийслэлийн Засаг дарга анхааралдаа авах бичиг явуулж байв. Мөн саяхан Төрийн ордонд сайтад ярилцлага өгөхдөө шүүмжилсэн үг хэлсэн байна лээ. Ил үгтэйгээрээ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ л хэлчихсэн л болохоос дээр дооргүй л дургүйцэж буйн шинж шүү дээ. Гэтэл НЗДТГ-аас Дугуй цагаан дахь гэрүүдийн асуудлаар мэдээлэл хийж, энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлсэн үгэндээ “БОАЖ-ын сайд хуулиар хүлээсэн үүргээ биелүүл, ажлаа хий. Ширээнийхээ ард нуугдчихаад суугаад байж болохгүй. Энэ газар бол улсын газар. Хууль бусаар ашиглаж байгаа асуудал дээр нийслэлтэй хамтран ажиллах ёстой болохоос хувийн өмчийг хамгаална гээд сууж байж болохгүй. Өмч гэдэг бол хуулийн дагуу шударгаар олж авсан зүйл байх ёстой” гэх нь тэр. Шударга бусаар авсан гэж үзвэл өнөөдөр танай гэр орныг ч хураачихаж мэдэх л юм.

Үүний хариуд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудастаа “Би хууль зөрчихгүй. Хүний эрх болон хувийн өмчид хууль бусаар халдахгүй. Хуульч хүн ийм зүйл яриад зогсож байх гэж, харамсалтай. Монгол Улсад өнөөдөр хууль дээдлэх ёс хэрэгжсэн хэвээр гэдгийг хэлье. Дунд голын сав газарт Усан парк барих зөвшөөрөл олгоод дараа нь орон сууц болгож өөрчилсөн хууль зөрчсөн үйлдлээ зас. Мөн үүнд оролцсон авлигачдаа хуулийн байгууллагад шалгуул. Голын хамгаалалтын онцгой бүсэд хууль зөрчин газар олгосон захирамжаа цуцал гэсэн шаардлагыг 60 хоногийн өмнө хүргүүлсэн. Яагаад 60 хоног таг байв? Яагаад 60 хоногт хуулийг уландаа гишгэгчид 3-4 давхар байшин барьж амжив? Хуульд нийцсэн, шударга хариулт хүсье. Мөн БОАЖЯ-наас олгосон аялал жуулчлалын зориулалт бүхий газарт өндөр байшин бүхий орон сууцны хороолол, хаус хотхон барих зөвшөөрлийг нийслэл олгох замаар өнөөдрийн байдалд хүрсэн. БОАЖЯ нь эдгээр зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар Дархан цаазат Богд уулаа хамгаалах шат дараатай дараах арга хэмжээнүүдийг авсан” гэж хариу өгчээ.

Уг нь хотын дарга Д.Сумъяабазар усан парк нэрээр газрын зөвшөөрөл авч, орон сууцны хотхон босгож эхэлсэн компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах шийдвэрээ 2022 оны гуравдугаар сарын 25-нд гаргасан байдаг. Гэвч уг албан бичиг нь Захиргааны ерөнхий хуульд заасан наад захын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр шүүх дээр унасан. Улмаар усан паркын газар орон сууцны хотхон байгуулж байгаа компанийн захирал “Бидний усан парк байгуулах төсөл амжилтгүй болсон учраас орон сууцны барилга барихаар шийдсэн” хэмээн итгэл төгс ярьж эхэлсэн.  Хэрэв хотын дарга болон түүний хотын захираанд тавьсан хүмүүс хуулийн дагуу албан бичиг боловсруулах төрийн албан хаагчийн анхан шатны чадвартай байсан бол усан паркын барилга 5 давхар хүртлээ сүндэрлэхгүй байсныг үүнээс харж болно.

Холбоотой мэдээ

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна
Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Хандивын барилдааны орлогоор ЭХЭМҮТ-ийн Алсын зайн сургалтын төвийг бүрэн шинэчилнэ
Нийслэлийн томоохон 16 төслийн талаарх ээлжит шуурхай хуралдаан боллоо
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ
640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна
ЗГ: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд ургийн эмгэгийг эрт илрүүлэх зөөврийн хэт авиан болон зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв
Капитал банк ХХК, Чингис хаан банк ХХК-иас авах Нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулах чиглэлээр, хууль зүйн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он