Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Медиа

ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР ӨМГӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

2025/03/31
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хууль сахиулах байгууллагуудын төлөөллийн хамтаар Монголын хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн, өмгөөлөгч Р.Булгамаа, тус холбооны  Хүүхдийн эрхийн дэд хорооны тэргүүн, өмгөөлөгч М.Хандармаа нарын хуульч, өмгөөлөгчдийг (2025.03.28) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хуульч, өмгөөлөгчдийн зүгээс хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг, ялангуяа бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд гарч буй алдаа дутагдлын талаар асуудал дэвшүүлж, талууд санал солилцлоо. Улмаар Цагдаагийн байгууллагаас сахилга, ёс зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүүхдийн эсрэг үйлдсэн болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгч, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад хамтран ажиллахад нээлттэй байгаагаа мэдэгдсэн. 

Энэ удаагийн уулзалтын үр дүнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо хамтран мөрдөгч, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтад ГХУСАЗЗАА-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хошууч А.Амгаланболд нарын төлөөлөл оролцлоо.

https://cccp.gov.mn/contentm/348/44

Холбоотой мэдээ

Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
Тал хуудас өргөдлөөр “Чингис хаан” банкнаас 9 тэрбумыг авч байсан хүмүүс хэнийх вэ?
Ц.Мөнхбат: Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон 227 хэргийг шүүхэд шилжүүлсэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ц.Мөнхбат: Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон 227 хэргийг шүүхэд шилжүүлсэн
АНУ-ын Нью-Жерси мужид болсон үер, хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна
ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Медведев НАТО-г Оросын цөмийн цохилт өгөх "улаан шугам"-ыг давсан гэж анхааруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нийслэлийн 2027 оны төсөвт хүртээмжтэй, аюулгүй, саадгүй орчныг сайжруулах санал хүргүүлжээ
Тал хуудас өргөдлөөр “Чингис хаан” банкнаас 9 тэрбумыг авч байсан хүмүүс хэнийх вэ?
Улсын заан Д.Алтанцоож Улс тунхагласны 102 жилийн ойн барилдаанд түрүүллээ
Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он