Сэтгэгдэл 0
Тал хуудас өргөдлөөр “Чингис хаан” банкнаас 9 тэрбумыг авч байсан хүмүүс хэнийх вэ?

Эдийн засаг хүндэрсэн өнөөдрийн нөхцөл байдлыг олон талаас нь ярих шаардлагатай байх. Мэдээж, энэ бүхний нэг шалтгаанаар улстөрчдийн төрийн мөнгөөр дураараа дургисан явдлууд жин дарна. Төмөр замын ачаа эргэлттэй холбоотой С.Батдөлийн хэрэг, нүүрсний ордууд тойрсон будлиан, төрийн өмчит компаниудын шахаа гэх мэтээр хөвөрнө. Тэгвэл энэ удаад “Чингис хаан” банкны асуудлыг нэг нэгээр нь эргэн сануулж байна.
2022 онд Хөгжлийн банкны олон тэрбумын чанаргүй зээлүүдийн асуудал сөхөгдөхөд “Чингис хаан” банкыг бүгд мэддэг болсон юм. Наад зах нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 130 тэрбум, Хөгжлийн банкны 49,7 тэрбум төгрөгийг залгичихсан банк шүү дээ. Өнөөдөр тус банк Монголбанкны тусгай хяналтад, “амьгүй нэр” болон оршсоор байна. Сүүлийн үеийн мэдээ гэвэл өнгөрсөн долоодугаар сарын 23-нд Европын Холбооны хоригт орсон байна лээ. Харин дампууруулахгүй байгаа шалтгаан нь эрх мэдэлтнүүдийн булхай илрэх, тэдгээр эрх бүхий улсууд одоо ч, цаашид ч улс төрд нөлөөтэй байх магадлалтай байгаад юм.
Монголбанк, ЭМДС-гийн мөнгөний асуудал тусдаа хэрэг. Харин хэрхэн тус банкинд байсан хэдэн зуун тэрбум төгрөг ууршсан мэт алга болсон нь өөр асуудал. Улстөрчид рүү урссан сэжүүр, баримтууд ч бий. Ганцхан жишээ татахад, “Чингис хаан” банкны харилцагчид 2018 оноос эхлэн хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг гаргаж өгч чадахгүй болсон гэдэг. Гэтэл 2019 онд зээлийг бол хагас хуудас өргөдлөөр хэдэн тэрбумаар нь гаргаж байж.
Одоо харагдаж буй цаасан дээр нэр бүхий хоёр иргэн 2019 оны наймдугаар сард хэдхэн хоногийн зайтай тус тусдаа хүсэлт гаргаж, Чингис хаан банкнаас нийт 9 тэрбум төгрөг гаргаж авсан баримтыг манайд нийтэлж байлаа. Иргэн “Г” овогтой “Б” 2019 оны найдугаар сарын 18-нд Чингис хаан банкнаас зээл хүссэн өргөдөлдөө “Миний бие Говь хувьцаат компанид самнасан ноолуур нийлүүлэхээр харилцан тохиролцсон. 2019 оны есдүгээр сарын 10-ны дотор бараагаа нийлүүлэхэд санхүүжилт шаардлагатай болсон тул 4,170,000,000 төгрөгийн урьдчилгаа олгож бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.
Тэгвэл “Ц” овогтой “М” 2019 оны найдугаар сарын 30-нд Чингис хаан банкинд хандан “ОХУ-аас дизель түлш Моннис ХХК-д нийлүүлэх гэрээ хийсэн. Уг гэрээний урьдчилгаа төлбөр 2019.09.03-нд орж ирэх бөгөөд энэ хүрээнд ОХУ-д урьдчилгаа төлбөр болох 4,880,000,000 төгрөгийн урьдчилгаа олгож бидний ажилд тусална уу” хэмээн өргөдөл гаргасан байдаг аж.Тэдний хүсэлтийг тухайн үед санхүүгийн хямралд орж, харилцагчдынхаа мөнгийг олгох чадваргүй болсон Чингис хаан банк шийдвэрлэж санхүүжилт олгож байжээ. Зээлийн олгосон баримтаас харвал нийт есөн тэрбумын зээл хүссэн 2 өргөдөл тус бүрдээ тал хуудас бөгөөд зээл хүссэн иргэдийн нэг нь Дархан-Уул харьяат бол нөгөө нь Улаанбаатар хотын харьяат гэж өөрсдийгөө тодорхойлсон байна. Арилжааны банкнаас зээл авахад шаарддаг ямар ч санхүүгийн баримт сэлт байхгүй гэдэг нь сонирхол татна. Мөн тухайн үед төрийн сайдтай холбоотой хүмүүс гэдэг асуудал хэвлэлээр сөхөгдөж байсныг ч сануулах юун.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.