Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног

8 мин өмнө

Бичил биетний тэсвэржилт (AMR) нь халдварыг үр дүнтэй эмчлэх боломжийг хязгаарладаг. Нян болон бусад бичил биет цаг хугацааны явцад өөрчлөгдөж, тэдгээрийн эсрэг хэрэглэдэг эмэнд тэсвэртэй болдог. Антибиотик зэрэг бичил биетний эсрэг эмийг зохисгүй, хэтрүүлэн хэрэглэх нь энэ үйл явцыг хурдасгадаг. Тэсвэртэй бичил биет хүн, мал, амьтны дунд тархахаас гадна хүнс, ус, хүрээлэн буй орчноор дамждаг. Ингэснээр өмнө нь амархан эмчилдэг байсан халдварыг эмчлэхэд хүндрэл гарч, зардал нэмэгддэг.

Мал өвдөхөд малчинд цаг алдалгүй авах мэргэжлийн зөвлөгөө, эмчилгээ шаардлагатай бол үр дүнтэй эм хэрэгтэй. Өвдсөн хүүхдээ асарч буй эцэг эхэд ч мөн адил. Аль аль нь бидний тэр бүр анзаардаггүй нэг зүйлд найддаг. Өнөөдөр хэрэглэж буй эм маань маргааш ч үйлчилдэг байх ёстой.

Бичил биетний тэсвэржилт (AMR) нь халдварыг үр дүнтэй эмчлэх боломжийг хязгаарладаг. Нян болон бусад бичил биет цаг хугацааны явцад өөрчлөгдөж, тэдгээрийн эсрэг хэрэглэдэг эмэнд тэсвэртэй болдог. Антибиотик зэрэг бичил биетний эсрэг эмийг зохисгүй, хэтрүүлэн хэрэглэх нь энэ үйл явцыг хурдасгадаг. Тэсвэртэй бичил биет хүн, мал, амьтны дунд тархахаас гадна хүнс, ус, хүрээлэн буй орчноор дамждаг. Ингэснээр өмнө нь амархан эмчилдэг байсан халдварыг эмчлэхэд хүндрэл гарч, зардал нэмэгддэг.

Мал сүрэг нь малчин өрхийн хүнс, орлогын эх үүсвэр болдог Монгол Улсад эдгээр эмийн үйлчилгээг хадгалах нь малчдын амьжиргааг хамгаалахтай шууд холбоотой. Малчин малын эмчид цаг алдалгүй хандсанаар мал нь юунаас болж өвдсөн, антибиотик хэрэглэх шаардлагатай эсэхийг мэдэх боломжтой. Хүнс үйлдвэрлэгч эрүүл ахуйн дэглэмийг мөрдвөл хүнс хортой нянгаар бохирдох эрсдэл буурна. Лаборатори тэсвэржилтийг илрүүлснээр малын эмч эмчилгээг зөв сонгох, төрийн байгууллагууд шинээр үүсэж буй эрсдэлийг хянахад шаардлагатай мэдээлэлтэй болно. Энэ бүх ажил харилцан уялдаатай.

Жил бүрийн арваннэгдүгээр сард тэмдэглэдэг Бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног энэ жил “Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл. Бичил биетний тэсвэржилтээс яг одоо сэргийлье” уриан дор болж байна. “Нэг эрүүл мэнд” хандлага нь хүн, мал, амьтан, ургамал болон хүрээлэн буй орчны эрүүл мэнд харилцан хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Малыг вакцинжуулах, ундны усыг бохирдлоос хамгаалах, хүнсийг эрүүл ахуйн шаардлагын дагуу бэлтгэж, хадгалах зэрэг өдөр тутмын арга хэмжээ халдвараас сэргийлж, эм хэрэглэх хэрэгцээг бууруулдаг. Эмчилгээ шаардлагатай үед хүн, мал, амьтанд тохирох эмийг хүртээмжтэй байлгаж, хүний болон малын эмчийн зааврын дагуу хэрэглэх нь чухал.

Монгол Улсад энэ чиглэлээр хуримтлуулсан туршлага бий. Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) хүнсээр дамжих бичил биетний эмэнд тэсвэржилтийн талаарх Кодексын олон улсын удирдамжийг улс орнуудад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймгийн мал эмнэлгийн лабораторийн 50 гаруй шинжээчийг сургалтад хамруулжээ. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори үхэрт эмэнд тэсвэртэй бичил биет илрүүлэх туршилтын судалгаа мөн хийсэн. Эдгээр ажил нь тэсвэржилт хаана илэрч байгааг тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хаана түлхүү хэрэгжүүлэх шаардлагатайг тодорхойлох суурь болж байна.

Бичил биетний тэсвэржилтийн эсрэг олон түншлэлт итгэлцлийн сангийн төслийн хүрээнд 120 гаруй микробиологич сургалтад хамрагдаж, Монголын найман лаборатори ур чадварын олон улсын сорилтод оролцсон. Сургалтын дараа лабораториудын ур чадварын үнэлгээний хамгийн доод үзүүлэлт 63 хувиас 88 хувиас дээш болж өсжээ. Мөн Монгол Улс хүнс, хөдөө аж ахуйн салбартаа бичил биетний эмэнд тэсвэржилтийг анх удаа тогтмол хянаж эхэлсэн.

Цаашид өдөр тутамдаа халдвараас сэргийлж, бичил биетний эсрэг эмийг зөв хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн байгууллагууд алслагдсан нутгийн малчдад ч хүрч үйлчлэх мал эмнэлгийн үйлчилгээнд хөрөнгө оруулж, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд, байгаль орчны асуудал хариуцсан байгууллагууд тандалтын дүнгээ харилцан солилцож, түүнд үндэслэн арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх нь чухал. Малчид болон мал аж ахуй эрхлэгчид малын эмчтэй хамтран өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилгээ шаардлагатай үед мэргэжлийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Өрх бүр антибиотикийг зөвхөн эмчийн жороор хэрэглэж, эмчилгээнээс үлдсэн эмийг бусдад өгөхгүй байж чадна.

Дэлхийн энэ долоо хоногийг тохиолдуулан арваннэгдүгээр сараас цааш ч хэвшүүлж болох нэг үйлдлийг сонгохыг хүн бүрд уриалж байна. Малчид ямар халдварт өвчнөөс вакцинжуулалтаар сэргийлж болохыг орон нутгийн малын эмчээсээ асууж болно. Хүнсний салбарын аж ахуйн нэгжүүд ажилтнуудтайгаа хамт эрүүл ахуйн дадлаа эргэн харж болно. Төрийн байгууллагууд тандалтын дүнг түүнд үндэслэн арга хэмжээ авах хүмүүст хүргэж болно.

Халдвар бүрээс сэргийлэх нь эмчилгээний хэрэгцээг бууруулж, хүн, мал, амьтанд ирээдүйд хэрэг болох эмийн үр нөлөөг хадгалахад хувь нэмэр оруулна.

Холбоотой мэдээ

БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Медведев НАТО-г Оросын цөмийн цохилт өгөх "улаан шугам"-ыг давсан гэж анхааруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нийслэлийн 2027 оны төсөвт хүртээмжтэй, аюулгүй, саадгүй орчныг сайжруулах санал хүргүүлжээ
Тал хуудас өргөдлөөр “Чингис хаан” банкнаас 9 тэрбумыг авч байсан хүмүүс хэнийх вэ?
Улсын заан Д.Алтанцоож Улс тунхагласны 102 жилийн ойн барилдаанд түрүүллээ
Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
Уэльсийн хунтайж хааны гэр бүлийн гишүүдийн "албан тушаал"-ыг дахин тодорхойлж, Харригийн гэр бүлийнхнийг цол хэргэмээс хасаж магадгүй
“The Remarried Empress” нээлтээ хийснээс хойш вэбтүүн хэлбэрийн уншилт 54 дахин өсжээ
Налайх дүүргийн аварга шалгаруулах XV дахь удаагийн тэмцээн энэ сарын 29-ний өдөр болно
Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн аюулаас гурван хүүхдийн амь насыг авран хамгааллаа
ДУУЛИАНЫ МӨРӨӨР: БОУАӨЯ хилээр хорт бодис агуулсан барьцалдуулагч оруулахыг дэмжжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он