Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ц.Мөнхбат: Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон 227 хэргийг шүүхэд шилжүүлсэн

8 мин өмнө

Тээврийн прокурорын газраас хүний амь нас хохирсон зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд судалсан байна. Энэ талаар тус прокурорын газрын Хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Мөнхбатаас тодрууллаа.

Нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн зам тээврийн осол, хэргийг сүүлийн 3 жилийн байдлаар судалсан байна. Тус прокурорын газраас хэчнээн хэрэгт хяналт тавьсан бэ?

Тээврийн прокурорын газар нь Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа зам тээврийн осол, хэрэгт дагнан хяналт тавьдаг.

Тус прокурорын газраас Нийслэлийн төвийн 6 дүүрэгт үйлдэгдсэн хүний амь нас хохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буюу зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг 2024-2026 оны 10 сарын байдлаар судалсан. Энэ хугацаанд тус прокурорын газраас зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон 227 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих дээрх гэмт хэргийн улмаас 246 хүн амь насаа алдаж, 23 хүний эрүүл мэндэд хүнд, 41 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Тэр дундаа зам тээврийн ослоор 21 хүүхдийн амь нас хохирсон харамсалтай тоон мэдээлэл гарсан.

Мөн зам тээврийн ослоор амиа алдсан иргэдийн 10 нь мотоциклоор, 2 нь унадаг дугуйгаар, 5 нь мопедоор замын хөдөлгөөнд оролцохдоо амь насаа алдсан байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэгдэн гарч буй шалтгаан нөхцөл юу байна вэ?

Судалгаанаас харахад жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг нэгэн зэрэг зөрчиж байгаа нь хүний амь нас хохирсон зам тээврийн осол гарах шалтгаан болж байна.

Тухайлбал, 118 хэрэг буюу нийт хэргийн 52 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үедээ хурдаа хасах, зогсоох арга хэмжээ аваагүйтэй холбоотой байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь насыг хохироосон 36, хурд хэтрүүлсний улмаас хүний амь нас хохироосон 61 тохиолдол гарсан.

Нийт хэргийн 40 орчим хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна. Ялангуяа Баянзүрхийн товчоо болон 22-ын товчоо орчимд, мөн Яармагийн замд хүний амь нас хохирсон тохиолдол хамгийн их бүртгэгдсэн.

Жолооч нар өөрсдийн зүгээс тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь зам тээврийн осол гарахад тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Тухайлбал 63 тохиолдолд тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл, тормос тогтоосон шаардлага, стандартыг хангаагүй байсантай холбоотой байна.

Явган хүний гарц дээр хүн мөргөж амь насыг нь хохироосон тохиолдол хэчнээн гарсан бэ? Гол шалтгаан нь юу байна вэ?

Хүний амь нас хохирсон 227 осол, хэргийн 163 нь буюу 71 хувь нь тээврийн хэрэгслээр явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Үүнээс явган хүний гарц дээр явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон 48 тохиолдол байгаа нь нийт хэргийн 21 хувийг эзэлж байна. Дунджаар 5 осол тутмын нэг нь явган хүний гарц дээр гарсан гэсэн үг.

Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасахгүй байгаа нь осол гарахад нөлөөлж байна. Дээр нь энэ төрлийн гэмт хэргийн 66 хувь нь шөнийн цагаар үзэгдэх орчин хангалтгүй үед гарч байна.

Явган зорчигч гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж гараагүй, ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шөнийн цагаар гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч, ирж байгаа тээврийн байгаа тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алдах тохиолдол гарч байна.

Мөн эцэг эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан 2 тохиолдлын хүүхдийн амь нас хохирсон байсан.

Зам тээврийн осол хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар тодруулж хэлбэл?

Гэмт хэрэгт холбогдсон жолооч нарын нас, хүйс, боловсролын түвшнийг судлахад 205 нь эрэгтэй, 28 нь эмэгтэй, 50 хувь нь бүрэн дунд боловсролтой, 50 орчим хувь нь 21-40 насны иргэд байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан 4 хүн, хүний амь нас хохироогоод хэргийн газраас зугтаасан 18 хүн байна.

Зам тээврийн осол гаргасан жолооч нарт ямар хуулийн хариуцлага хүлээлгэсэн бэ?

Тээврийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн байдлаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхээс 214 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Тухайлбал, 78 хүнд хорих ял, 85 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял, 1 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 49 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, 1 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус авсан байна.

Энэ төрлийн хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг давхар оногдуулдаг хуулийн зохицуулалттай.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах шаардлагатай байна вэ?

Судалгааны дүнгээс харахад хэд хэдэн асуудалд онцгой анхаарах шаардлагатай нь харагдаж байна. Тухайлбал, жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх, дүрмээ нэг сэргээж унших хэрэгтэй байна. Тухайн зам, цаг агаарын нөхцөл байдал, үзэгдэх орчноо зөв үнэлж, хурдаа тохируулж, хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, ялангуяа шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байх нь чухал юм.

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, техникийн үзлэг оношилгоонд хугацаандаа хамрагдаж, ялангуяа гэрэлтүүлэх хэрэгсэл, тоормосны системийн хэвийн ажиллагааг хангах шаардлагатай.

Зам тээврийн осол гэдэг нэг л хормын анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн гардаг бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж, жолооч өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх байдалд хүрдэг гэдгийг байнга санаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ

Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна
ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ц.Мөнхбат: Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон 227 хэргийг шүүхэд шилжүүлсэн
АНУ-ын Нью-Жерси мужид болсон үер, хүчтэй шуурганы улмаас онц байдал зарлажээ
Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна
ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо
Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
БНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Медведев НАТО-г Оросын цөмийн цохилт өгөх "улаан шугам"-ыг давсан гэж анхааруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нийслэлийн 2027 оны төсөвт хүртээмжтэй, аюулгүй, саадгүй орчныг сайжруулах санал хүргүүлжээ
Тал хуудас өргөдлөөр “Чингис хаан” банкнаас 9 тэрбумыг авч байсан хүмүүс хэнийх вэ?
Улсын заан Д.Алтанцоож Улс тунхагласны 102 жилийн ойн барилдаанд түрүүллээ
Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он