
Өнөө шөнө (2026.11.7-28) Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Архангайн баруун сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгийн баруун, Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0мм цас, 28-29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн зарим, Хөвсгөлийн баруун, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар, 29-ний өдөр Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10 хэм хүйтнээс 15 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.
Иймд малчид, иргэд, тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.